Улаанбаатарт бэлэн байдлын зэрэг буураагүй тул согтууруулах ундааг худалдаалахтай холбоотой ямар нэгэн шийдвэр гаргахгүй

Улаанбаатарт бэлэн байдлын зэрэг буураагүй тул согтууруулах ундааг худалдаалахтай холбоотой ямар нэгэн шийдвэр гаргахгүй

Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штаб 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр цахимаар хуралдаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар холбогдох албаныханд зарим үүрэг чиглэлийг өглөө. Улсын онцгой комиссоос улс даяар тогтоосон бэлэн байдлын зэргийг бууруулсан ч нийслэл Улаанбаатар хот болон Сэлэнгэ, Архангай аймагт бэлэн байдлын зэрэг буураагүй, хөл хорио хэвээр үргэлжилж буйг тэрбээр онцоллоо.

Улсын онцгой комиссоос өмнө нь хязгаарлалтад үл хамаарч байсан чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллагууд дээр нэмээд боловсруулах үйлдвэрлэл, банк санхүү, хүргэлтийн үйлчилгээний үйл ажиллагааг нээж байгаа. Уг шийдвэрийг гаргасан хуралдааны үеэр мөн шар айраг, дарс зэрэг алкохолийн түвшин багатай зөөлөн согтууруулах ундааг худалдаанд гаргах талаар Засгийн газрын зарим гишүүний түвшинд хөндөгдсөн. Гэтэл иргэдийн дунд энэ талаар шийдвэр гарсан гэх ойлголт үүсээд байсан юм.Тэгвэл Нийслэлийн Цагдаагийн газраас хөл хорионы хугацаанд гэмт хэргийн шинжтэй дуудлага өнгөрсөн оны мөн үеэс 65 хувиар буурсан. Үүн дотор хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага 49 хувиар, согтуугийн шинжтэй дуудлага 71 хувиар буурсан гэх мэдээллийг Нийслэлийн онцгой комиссын Шуурхайн штабын хуралдааны үеэр өглөө.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар хотод бэлэн байдлын зэрэг буураагүй, цар тахлын өндөр эрсдэлтэй, хатуу хөл хорио хэвээр байгаа учраас согтууруулах ундаатай холбоотой ямар нэгэн шийдвэр гаргахгүй” хэмээлээ.

ЭХ СУРВАЛЖ: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Олимпын 11 зөвлөлийн удирдах ажилтнуудын цахим хэлэлцүүлэг болов 2020-12-02

Орон нутгийн удирдлагууд халдвар хамгааллын түр журам хэрэгжүүлж эхэлжээ 2020-12-02

Дэлхий дахинд хүмүүнлэгийн томоохон хямрал нүүрлэсэн гэж НҮБ-ын тэргүүн мэдэгдэв 2020-12-02

Бичил бизнесийнхэнд хөнгөлөлттэй зээл олгож эхэллээ 2020-12-02

Монгол бөхөнгийн тодорхой хэмжээгээр өссөн ч тайвшрах болоогүйг мэргэжилтнүүд хэлж байна. 2020-12-02

Улаанбаатарт бэлэн байдлын зэрэг буураагүй тул согтууруулах ундааг худалдаалахтай холбоотой ямар нэгэн шийдвэр гаргахгүй 2020-12-02

119.mn сайт СААТСАН тул шинжилгээний хариуг МЕССЕЖЭЭР өгч байна 2020-12-02

Гадаад худалдааны мэдээллийн портайл сайт ажиллана 2020-12-02

Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн өргөн мэдүүлэв 2020-12-02

Энэ сард тусгай үүргийн нислэг үйлдэж, иргэдээ татан авна 2020-12-02

ЗГ: Иргэд, ААН-ийг дэмжсэн дараах ШИЙДВЭРИЙГ гаргалаа 2020-12-02