Орон нутгийн удирдлагууд халдвар хамгааллын түр журам хэрэгжүүлж эхэлжээ

Орон нутгийн удирдлагууд халдвар хамгааллын түр журам хэрэгжүүлж эхэлжээ

УИХ-ын дарга Г.Занданшатар аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга нартай цахим уулзалт хийж, өвөлжилтийн нөхцөл байдал болон цар тахлын үеийн өндөржүүлсэн бэлэн байдлын үед авч хэрэгжүүлж буй бодлогын талаар ярилцлаа.

Засгийн газар болон Улсын онцгой комиссоос Улаанбаатар хот, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг энэ сарын 1-10-нд нутаг буцаахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу орон нутгийн удирдлагууд иргэдээ татан авч, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх түр журам батлан хэрэгжүүлж эхэлжээ.

Ихэнх аймагт өвөлжилт хүндрэх эрсдэл үүссэн байна. Одоогийн байдлаар аймгуудад дунджаар 6-12 см цасан бүрхүүл тогтсон бөгөөд өвс, тэжээлийн нөөц, санхүүжилтийн асуудалд УИХ, Засгийн газраас анхаарч, улсын нөөцөд байгаа өнжмөл өвс, тэжээлийг худалдаанд гаргах, отор нүүдэл хийж байгаа малчдыг дэмжих шаардлагатай. Өвөлжилт хүндрэх сургаар хивэг тэжээлийн үнэ өсөж байгааг цахим уулзалтад оролцогч нар хэлж байлаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар дэг журмыг чандлан баримталж, өвөлжилтийг өнтэй давахад отор нүүдэл хийж байгаа малчдадаа анхаарал тавьж, хамтран ажиллахыг уриалав.

Мөн уулзалтаар Монгол Улсын Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төслийн талаар ярилцаж,  ИТХ-ын дарга нарын саналыг сонссон юм. Улс орны хөгжилд чухал нөлөө үзүүлэх энэ хуулийн төслийг орон нутгийн удирдлагуудаар дахин хэлэлцүүлж, саналыг нь тусгахаа УИХ-ын дарга хэллээ. Түүнчлэн  аливаа хуулийн төслийг хэлэлцэхдээ ИТХ-аар дамжуулан иргэдийн саналыг тусгадаг болох шинэ жишгийг нэвтрүүлж байгааг онцолсон юм.

Уг цахим уулзалтад орон нутгийн удирдлагуудаас гадна УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн,  Л.Энх-Амгалан нар оролцов.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн 2020-12-02

ӨРНИЙН ЗУРХАЙ: Хониныхонд таатай өдөр 2020-12-02

Байнгын болон дэд хороо, ажлын хэсгийн хуралдаан болно 2020-12-02

Монголбанкны худалдан авсан үнэт металл 21 тоннд хүрэв 2020-12-02

Олимпын 11 зөвлөлийн удирдах ажилтнуудын цахим хэлэлцүүлэг болов 2020-12-02

Орон нутгийн удирдлагууд халдвар хамгааллын түр журам хэрэгжүүлж эхэлжээ 2020-12-02

Дэлхий дахинд хүмүүнлэгийн томоохон хямрал нүүрлэсэн гэж НҮБ-ын тэргүүн мэдэгдэв 2020-12-02

Бичил бизнесийнхэнд хөнгөлөлттэй зээл олгож эхэллээ 2020-12-02

Монгол бөхөнгийн тодорхой хэмжээгээр өссөн ч тайвшрах болоогүйг мэргэжилтнүүд хэлж байна. 2020-12-02

Улаанбаатарт бэлэн байдлын зэрэг буураагүй тул согтууруулах ундааг худалдаалахтай холбоотой ямар нэгэн шийдвэр гаргахгүй 2020-12-02

119.mn сайт СААТСАН тул шинжилгээний хариуг МЕССЕЖЭЭР өгч байна 2020-12-02