Гадаад худалдааны мэдээллийн портайл сайт ажиллана

Гадаад худалдааны мэдээллийн портайл сайт ажиллана

ГХЯ Гаалийн ерөнхий газартай хамтран Гадаад худалдааны мэдээллийн портайл сайтыг хөгжүүлэн энэ оны 12 дугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна. 

Мэдээллийн санд гадаад худалдаатай холбоотой хууль, бодлогын баримт бичиг, журам, дүрэм, экспорт, импортын гаалийн мэдүүлгүүд болон тусгай зөвшөөрөл, лиценз зэрэг 370  гаруй мэдээллийг нэг дор нэгтгэж байна. Тодруулбал, гадаад худалдаанд оролцогч төрийн бүх байгууллага, яамд болон агентлагуудыг бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч нартай илүү үр дүнтэй, ил тодоор хамтран ажиллах орчныг бүрдүүлж буйг ГХЯ-наас мэдэгдэж байна. Энэхүү үйл ажиллагаа нь гадаад худалдааг хөнгөвчлөх, эдийн засгийн өсөлтийг хангах салбарын нэг гадаад худалдааг дэмжиж, улам бүр өсөж буй гадаад худалдааны гүйцэтгэх үүргийг тодруулах зорилготойг онцолж байна. 

Гадаад худалдаатай холбоотой мэдээ, мэдээллийг ил тод болгох, үндэсний мэдээллийн нэгдсэн сантай болох нь худалдааг хөнгөвчлөх, өргөжүүлэх, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах, тэр тусмаа ЖДҮ эрхлэгчид болон экспортын чиглэлийн дотоодын үйлдвэр, ААН-үүдийг дэмжих нэн чухал ач холбогдолтой аж. 

Гадаад худалдааны мэдээллийн сан нь худалдаа эрхлэгч болон бизнес эрхлэгч нарт экспорт, импортын барааны гаалийн бүрдүүлэлт, түүнд шаардлагатай бичиг баримтын мэдээлэл, бусад холбогдох мэдээ, мэдээллийг цаг алдалгүй, хамгийн хямд зардлаар 7 хоногийн 24 цагийн турш хүртээмжтэй байх боломжийг бүрдүүлж өгөх аж. Гадаад худалдааны үндэсний мэдээллийг сангийн талаарх нэмэлт мэдээллийг http://www.mongoliatradeportal.com/-аар авахыг мэдээллээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Дэлхий дахинд хүмүүнлэгийн томоохон хямрал нүүрлэсэн гэж НҮБ-ын тэргүүн мэдэгдэв 2020-12-02

Бичил бизнесийнхэнд хөнгөлөлттэй зээл олгож эхэллээ 2020-12-02

Монгол бөхөнгийн тодорхой хэмжээгээр өссөн ч тайвшрах болоогүйг мэргэжилтнүүд хэлж байна. 2020-12-02

Улаанбаатарт бэлэн байдлын зэрэг буураагүй тул согтууруулах ундааг худалдаалахтай холбоотой ямар нэгэн шийдвэр гаргахгүй 2020-12-02

119.mn сайт СААТСАН тул шинжилгээний хариуг МЕССЕЖЭЭР өгч байна 2020-12-02

Гадаад худалдааны мэдээллийн портайл сайт ажиллана 2020-12-02

Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн өргөн мэдүүлэв 2020-12-02

Энэ сард тусгай үүргийн нислэг үйлдэж, иргэдээ татан авна 2020-12-02

ЗГ: Иргэд, ААН-ийг дэмжсэн дараах ШИЙДВЭРИЙГ гаргалаа 2020-12-02

Галт тэрэгний хөдөлгөөн саадгүй, ачаа тээвэрлэлт хэвийн үргэлжилж байна 2020-12-02

Улаанбаатар хотод 6 тохиолдол нэмэгдэж, нийт халдварын тоо 90 боллоо 2020-12-02