Энэ сард тусгай үүргийн нислэг үйлдэж, иргэдээ татан авна
Засгийн газрын хуралдаан өнөөдөр /2020.12.02/ болсон. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл хийж байна.
Тэрбээр "Нийслэлд кластер байдлаар тархсан коронавирусний голомт тусгаарлах байрнаас үүдэлтэй гэж үзэж байгаа. Тиймээс тусгаарлах байрны үйл ажиллагааг сайжруулах үүднээс тусгай ажлын хэсэг гаргасан. Ажлын хэсэг хяналт шалгалт хийгээд дуусангуут энэ сард тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөж байна. Хугацааг нь тухайн үед мэдээллэнэ. Өнгөрсөн хугацаанд тусгаарлах байруудад кластер голомтын ойрын хавьтлуудыг тусгаарлаж байсан. Одоо эхнээсээ тусгаарлалтын хугацаа дуусч байрны хүрэлцээ хангамж сайжирч байгаа тул тусгай үүргийн нислэг авах боломж бүрдлээ" гэлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.