Ерөнхий сайдын зөвлөхийн өрөөнд НУУЦ КАМЕР суурилуулсан байжээ
Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Г.Үйлстөгөлдөрийн Төрийн ордон дахь өрөөнөөс хяналтын камер илрүүлжээ.
Эх сурвалжийн хэлж буйгаар сүлжээний утасны шилэн хаалт дотор байрлуулсан байсан бөгөөд алсаас удирдах боломжтой камер байсан гэх мэдээлэл байна. Түүний хажуугийн өрөөнд Юнивишний төхөөрөм суурилуулахаар өрөөн дэх switch байрлуулсан шилэн хаалтыг нээтэл интернетэд холбогдсон камер байхыг мэджээ.
Хэргийг харьяаллын дагуу Төрийн тусгай хамгаалалт болон Тагнуулын ерөнхий газар хамтран шалгаж байгаа бөгөөд ЗГХЭГ-ын Мэдээллийн технологийн хэлтсийн ажилтан холбоотой байж магадгүй талаар эх сурвалж мэдээллээ.
ЭХ СУРВАЛЖ: https://news.zindaa.mn/3ib8
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.