Нууц камерыг нэг жилийн өмнө IT инженер Б гэгч тавьсан нь тогтоогдсон

Нууц камерыг нэг жилийн өмнө  IT инженер Б гэгч тавьсан нь тогтоогдсон

Эх сурвалжийн мэдээлж буйгаар нууц камерыг сүлжээний утасны шилэн хаалт дотор байрлуулсан байсан бөгөөд алсаас удирдах боломжтой, дүрс бичиж, дамжуулдаг камер байжээ. Түүний хажуугийн өрөөнд Юнивишний төхөөрөмж суурилуулахаар өрөөн дэх свич байрлуулсан шилэн хаалтыг нээх үед интернетэд холбогдсон камер байхыг мэдсэн байна.

Уг хяналтын камерыг Төрийн ордны Мэдээлэл, технологийн хэлтэст ажилладаг IT инженер Б гэгч тавьсан нь тогтоогдсон бөгөөд нэг жилийн өмнө өрөөнд нууцаар нэвтэрч, тавьсан гэж мэдүүлсэн тухай мэдээлэл ирлээ. Тус ажилтны өрөө, компьютерийг битүүмжлэн шалгалт явуулж эхэлсэн байна. 

Хэргийг харьяаллын дагуу Төрийн тусгай хамгаалалт болон Тагнуулын ерөнхий газар хамтран шалгаж байгаа бөгөөд ямар зорилгоор тавьсныг тогтоохоор мөрдлөгө явуулж эхэлжээ. Мөн Төрийн ордны бусад өрөөнүүдэд хяналт, шалгалт явуулах болсон байна. 

Дашрамд дурдахад, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өөрийг нь нууцаар тагнаж чагнасан асуудлыг энэ оны есдүгээр сард дэлгэн тавьж, хуулийн байгууллагад хандаад байсан билээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.