БНСУ-ын нийслэл Соүль хотод зарим газруудын үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоохоор боллоо

БНСУ-ын нийслэл Соүль хотод зарим газруудын үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоохоор боллоо

Соүльд маргаашнаас 21:00 цагаас хойш зарим газруудын үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоохоор болов. БНСУ-ын нийслэл Соүль хотод 2020 оны 12-р сарын 05-ны 18:00 цагаас 18-ны өдрийг дуустал 2 долоо хоногийн турш өдөр бүр 21:00 цагаас хойш 300м2-ээс дээш талбайтай дэлгүүр болон бусад үйлчилгээний газруудын үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоох, нитийн тээврийн зорчих тоог 30% багасгах арга хэмжээ авахаар боллоо. Ингэхдээ зөвхөн 300м2-ээс дээш тайлбайтай дэлгүүр болон хүн олноороо цуглардаг аж ахуйн нэгжүүдийг орой 9 цаг буюу 21:00 цагаас хойш үйл ажиллагаа явуулахыг эрсдэлтэй гэж үзэж хааж байгаа аж.

Өөрөөр хэлбэл хүн олноороо цугларах И-март зэрэг газруудыг 21:00 цагаас хойш хаасан хэдий ч 300м2-ээс доош талбайтай жижиг хүнсний болон бусад бараа бүтээгдэхүүн худалдаалах дэлгүүрүүд бол үйл ажиллагаа явуулах нь чөлөөтэй аж.

Тус хугацаанд том дэлгүүрүүдээс гадна кино театрууд, PC тоглоомын газар, уншлагын танхим, автомат тоглоомын газар, стади кафе, хүүхдийн тоглоомын парк, үсчин гоо сайхан, мартууд болон их дэлгүүрүүдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтооно. Иймд БНСУ-д оршин суугаа манай улсын иргэд оройн цагаар кино үзэх зэрэг дээрх хязгаарлалтад орж буй байгууллагуудаар үйлчлүллэх боломжгүй болохыг анхаарна уу.

Орчуулсан: Содномцогийн Сүх-Очир / Sukh-Ochir Sodnomtsog

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 540-өөр нэмэгдэж нийт 35,703-т хүрэв. 2020-12-03

БНАСАУ коронавирусний цар тахал дэгдэхээс урьдчилан сэргийлж өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжжээ 2020-12-03

БНСУ “AstraZeneca” компанитай вакцины гэрээ байгуулжээ 2020-12-03

БНСУ-ын “BLACKPINK” охидын хамтлаг анхны цахим тоглолтоо хийхээр болжээ. 2020-12-03

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 629-өөр нэмэгдэж нийт 36,332-т хүрэв. 2020-12-04

БНСУ-ын нийслэл Соүль хотод зарим газруудын үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоохоор боллоо 2020-12-04

Солонгос улсад их сургуульд элсэх шалгалт зохион байгуулагдаж байна 2020-12-05

Соүль хотод хязгаарлалтын арга хэмжээнүүдийг чангатгаж байна 2020-12-06

БНСУ-ын ерөнхийлөгчийн нэр хүндийн түвшин дахин буурчээ 2020-12-06

БНАСАУ-ын Ардын дээд хурал нэгдүгээр сарын сүүлээр хуралдана 2020-12-06

Сoүль хот болон өөр хотод өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмээ чангатгалаа 2020-12-06