Сoүль хот болон өөр хотод өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмээ чангатгалаа
Өмнөд Солонгосын нийсэл Соүль болон зэргэлдээ мужуудад халдварын тохиолдол нэмэгдэж, голомтлон тархах хандлага ажиглагдаж байгаа учраас нийслэл хот болон өөр хоёр ч хотод өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмээ чангатгажээ. Нийтдээ 21 хоног үргэлжлэх чангатгасан дэглэмийн үеэр дэлгүүр, зоогийн газар 09:00-15:00 цаг хүртэл ажиллаж, хүн хооронд хоёр метрийн зай барьж, амны хаалт заавал зүүх аж.
Түүнчлэн энэ хугацаанд фитнес болон бэлтгэлийн заал, усан бассейн, танхимд зохиогдох бүх арга хэмжээг цуцалсан байна. Соүль болон дэглэм чангарсан хотуудад 10-аас дээш хүнтэй бүх төрлийн арга хэмжээг 21 хоногийн хугацаанд цуцалжээ. Өмнөд Солонгосын Эрүүл мэндийн яамны мэдээллээр нийслэл Соүль хот болон Инчён, Гёнгги аймагт 21 хоногийн хугацаанд чангатгасан дэглэм мөрдөгдөх юм.
Өмнөд Солонгост нэг хоногт халдварын шинэ тохиолдол 500-д хүрч нэмэгдсэн бөгөөд Соүль хот болон түүнийг тойрсон хотуудад 250 гаруй тохиолдол бүртгэгдэх болсон нь дэглэм чангатгах томоохон шалтгаан болжээ.
Эх сурвалж: TBS, The Korea Times
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.