У.Хүрэлсүх: Аж ахуйн нэгжүүдийн тог, дулаан, хогны мөнгийг төр хариуцна
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр /2020.12.13/ ээлжит бусаар хуралдлаа. Хуралдааны дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Шадар сайд Я.Содбаатар нар олон нийтэд хандаж мэдээлэл өглөө.
Тэрбээр "Цар тахлын хүндхэн цаг үед амьдарч байна. Үүнээс үүдэж улс, орны хоорондын харилцаа, эдийн засагт хүнд тусаж байна. Монгол Улсын эдийн засаг хүнд байгааг та бүхэн мэдэж байгаа. Сүүлийн гуравхан сарын хугацаанд манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 7.3 хувиар буурсан. Засгийн газар хуралдаж зарим нэг шийдвэрийг гаргаж байна. Улсын түүхэнд огт гарч байгаагүй шийдвэр юм. Хэрэглээний эрчим хүч, дулаан, усан хангамжийн төлбөрийг төр хариуцна. Ирэх оны долоодугаар сарын 1-нийг хүртэл төр хариуцах шийдвэрийг гаргаж байна" хэмээн тодотголоо.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.