2021 оны 7 сарын 1 хүртэл бүх айлын цахилгааны төлбөрийг төр даана

2021 оны 7 сарын 1 хүртэл бүх айлын цахилгааны төлбөрийг төр даана

Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийж, өнөөдөр болсон Монгол Улсын Засгийн Газрын ээлжит бус хуралдааны шийдвэрийг танилцууллаа. Монгол Улсын Засгийн Газар Монгол улсын 3,3 сая иргэний амжиргааг дэмжих, 123.800 аж ахуйн нэгжүүдийг ажлын байраа хадгалахад дэмжлэг болгож бүх суурь зардлуудыг тэглэж төр хариуцах шийдвэр гаргасан байна.

Үүнд:

2020 оны 12 сарын 01-нээс 2021 оны 7 сарын 1 хүртэлх хугацаанд

Айл бүрийн цахилгааны төлбөр – 0 төгрөг

Айл бүрийн дулааны төлбөр – 0 төг

Айл бүрийн усны мөнгө – 0 төгрөг

Айл бүрийн хогны мөнгө 0 төгрөг

ААН-ын цахилгааны төлбөр – 0

ААН-ын дулааны төлбөр - 0 төгрөг

ААН-ын усны мөнгө – 0 төгрөг

ААН-ын хогны мөнгө – 0 төгрөг

ААН-ын уур хэрэглэсэний мөнгө – 0 төгрөг боллоо.

Мөн сайжруулсан шахмал түлшний үнийг 75% болгож нэмж хямдрууллаа. 

/Банк, ББСБ, Нефтийн компани, ТӨҮГ, ОНӨҮГ, Уул уурхай, Үүрэн холбооны оператор компаниуд ороогүй болно/

Уг зардал болох 650 орчим тэрбум үнийг "Эрдэнэт Үйлдвэр" ТӨҮГ-ын орлогоос гаргах ажээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.