Сөүл хотод ирэх 7 хоногт 150 гаруй чингэлэг суурилуулж тохижуулна.
Өмнөд Солонгост шинэ коронавирусний халдварын батлагдсан тохиолдлын тоо өсч байгаатай холбоотойгоор эмнэлгүүд нэмэлтээр чингэлгүүдийг өвчтөн хүлээн авах тасаг болгон тохижуулж эхлээд байна. Тус улсад хоногт 1000 гаруй тохиолдол шинээр бүртгэгдэж, хүнд өвчтөнүүдийн тоо 2 дахин нэмэгдэж байгаа учир шинж тэмдэг нь хөнгөн илэрч байгаа болон эдгэрч буй хүмүүсээ хэвтүүлэхийн тулд чингэлэгт тасгуудыг байгуулж байна.
Нийслэл Сөүл хотод л гэхэд ирэх 7 хоногт нийт 150 гаруй чингэлэг суурилуулж тохижуулах юм байна. Мөн ирэх 7 хоногоос 15 минутын дотор л хариу нь гарах шүлснээс сорьц авах вирус илрүүлэх шинэ тестийг ашиглаж эхлэхээ мэдээлж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.