Налайх дүүргийн дөрвөн өрхөд хөл хорио тогтоолоо
Багануур дүүрэгт COVID-19 сэжигтэй тохиолдол өчигдөр /2020.02.25/ бүртгэгджээ.
Тухайн иргэн энэ сарын 22-ны өдөр БНСУ- аас ирсэн бөгөөд хоолой нь өвдөж, өөрөө эмнэлэгт хандсанаар тус дүүргийн Эрүүл мэндийн төвөөс яаралтай тусгаарлан, шинжилгээ авч, ХӨСҮТ-д илгээсэн байна.
Тухайн иргэн ирсэн өдрөө Налайх дүүргийн 8-р хороонд байх эгчийндээ зочилжээ. Тиймээс тухайн айлд зочилж ирсэн дөрвөн айлд тандалт судалгаа хийж, хэсэгчилсэн хөл хорио тогтоогоод байна.
Иймээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч улмаар тус айлд зочилж ирсэн дөрвөн айлыг тандалт судалгаагаар илрүүлэн хэсэгчилсэн хөл хорио тогтоож, айл бүрт зөвлөмж өгч, ариутгал хийжээ. Одоогоор хөл хорио тогтоосон айл, өрхийн гишүүдэд ямар нэгэн өвчний шинж тэмдэг илрээгүй байгаа аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.