Баян-Өлгийд дөрвөн вьетнам, нэг монгол иргэнийг ТУСГААРЛАЖЭЭ

"Хүннү Эйр" компанийн онгоцоор "Улаанбаатар-Баян-Өлгий" чиглэлд өчигдөр буюу хоёрдугаар сарын 25-ны өдөр зорчиж очсон Монгол Улсын нэг, Вьетнам улсын дөрвөн иргэнийг тусгаарлажээ. Тэд өндөр халуунтай байсныг эх сурвалж хэлэв.
Мэдээллийн дагуу Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн Ерөнхий эмч н.Сэргэлэнгээс тодруулахад "БНСУ-д зорчсон иргэн халуурсан тул дөрвөн гадаад, нэг монгол иргэнийг тусгаарлаад байна. Өнөөдөр дээж авч, ХӨСҮТ-рүү явуулна. Одоогийн байдлаар биеийн байдал хэвийн байна" гэлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.