ЭМЯ: Италид загварын шоунд оролцоод ирсэн зургаан иргэнийг ТУСГААРЛАЛАА

ЭМЯ: Италид загварын шоунд оролцоод ирсэн зургаан иргэнийг ТУСГААРЛАЛАА

Шинэ төрлийн коронавирусын халдвар олон улсад дэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас өдөр бүрийн 11.00 цагаас цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байгаа. 

Өнөөдрийн хэвлэлийн хурлаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү “ХӨСҮТ-д тав, Орхон аймагт нэг хүнийг тус тус тусгаарласан байсан. Эдгээр хүмүүсээс халдварын тохиолдол илрээгүй. БНСУ-руу яваад буцаж ирээд ажиглалтад орсон ХӨСҮТ-д 6, "Асралт мед" эмнэлэгт 37, бусад аймгуудад 10, Нийслэл хотод гэрт нь 8 хүнийг тусгаарласан бөгөөд нийт 61 хүн байна. "Москва-Улаанбаатар"-ын чиглэлээр нисч ирсэн зургаан монгол, хоёр Итали иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлаж, тандалт хийн, эмчийн хяналтад оруулаад байна. Эдгээр иргэд Италийн Милан хот руу загварын шоунд оролцоод ирсэн юм байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад халдварласан тохиолдол бүртгэгдээгүй байна. Гэлээ гэхдээ бид дор бүрнээ маш сайн хичээх хэрэгтэйг дахин дахин анхааруулж байна. Нэг хүнийг тусгаарлаж хянахад маш олон хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж, асар их хөрөнгө мөнгө зарцуулж байдаг гэдгийг хэлмээр байна” гэлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.