Сөүл, Гёнги мужид сэхээн амьдруулах тасгийн ор дуусжээ

Сөүл, Гёнги мужид сэхээн амьдруулах тасгийн ор дуусжээ

БНСУ-д коронагийн халдвар авсан хүний тоо ихэссэнтэй холбоотойгоор эмнэлгийн өрөө орны дутагдал үүсэж, хүнд өвчтэй өвчтөнүүд өвдсөн ч эмнэлэгт хэвтэж чадахгүй байна. Энгийн өвчтөнүүд ч гэсэн эмнэлэгт хэвтэх ёстой цагтаа хэвтэж чадахгүй байгаа ажээ.

Саяхан Гёнги аймагт жирэмсэн эмэгтэй халуунаасаа болоод их сургуулийн эмнэлгийн төрөх тасагт нэвтэрч чадаагүй тохиолдол гарчээ. Коронагийн шинжилгээ өгч байж төрөх тасагт орох боломжтой аж. Хүлээж авах түргэний тасаг байхгүйгээс 3 цаг гаруй энэ тэр эмнэлгүүдэд хандаж яваад эцэст нь хүүхэд нь гэдсэндээ эндсэн харамсалтай явдал гарлаа.

Гёнги аймагт эмнэлэгт хэвтэхээ хүлээж байгаа 280-аад өвчтөн байна. 16-наас эхлээд 20, 20-иор нь цэргийн эмнэлэгт хэвтүүлэхээр болжээ. Амьсгаа авах завгүй ажиллаж байна. Нийслэлд сэхээн амьдруулахын ор 3 хан үлджээ. Гёнги аймагт нэг ч үлдээгүй аж. Шинээр ирж байгаа сэхээн амьдруулах тасагт орох ёстой хүнд өвчтөнг энгийн тасагт хэвтүүлж эмчилж байна. Үүнээс болж энгийн өвчтөнүүд өрөө ороо алдаж байна.

Эмнэлэгээс гарах болсон энгийн өвчтөний гэр бүл : Гэнэт гар гэхээр хэвтэх эмнэлэг асрамжийн газрын ор ч олдохгүй, 200 хүн хүлээж байж хэвтэнэ. Нохойг ч ингэж хөөж гаргахгүй байх гэлээ.

Ташрамд дурдахад, өчигдөр буюу 2020.12.15-ны өдрийн байдлаар БНСУ-д коронагийн шинэ тохиолдол 1078-аар ихэссэн нь ковид19 энэхүү улсад анх орж ирснээс хойш хамгийн ихээр нэмэгдсэн тохиолдол боллоо. Тус өдөр коронагаар 12 хүн нэмж нас баржээ.

Хэн ч хамаагүй коронагийн шинжилгээ өгдөг болсны дараанаас ажиглахад 10,000 хүн тутамд 30-н хэдэн хүн нь өөрийгөө корона туссанаа мэдэхгүй яваа гэсэн судалгаа гарчээ. Шинж тэмдэггүй корона туссан хүн бусдад халдаах чадвар нь шинж тэмдэгтэй хүнтэйгээ адилхан гэж байгаа. Хүн бүр дор бүрнээ халдварт өвчнөөс сэргийлэх журмыг чанд баримталж, эрүүл мэндээ анхаарна уу!

Маскаа зүүж, гадуур хооллохгүй, зайгаа барьж, уулзалтаа цуцалсан та өөрөө хэн нэгний хамгаалагч

Эх сурвалж: Ж.Нармандах

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 1078-аар нэмэгдэж нийт 45442-д хүрэв 2020-12-16

БНСУ-ын нийслэлд шинжилгээний 150 гаруй төв нээлээ 2020-12-16

БНСУ-ын гэрэлт дэнлүүний баярыг соёлын биет бус өвийн жагсаалтад оруулжээ. 2020-12-17

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 1062-оор нэмэгдэж нийт 47515-д хүрэв. 2020-12-18

Хууль бусаар оршин суудаг гадаад иргэд онлайнаар нутаг буцах өргөдлөө гаргах боломжтой 2020-12-18

Сөүл, Гёнги мужид сэхээн амьдруулах тасгийн ор дуусжээ 2020-12-18

БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас иргэдэд хандан анхааруулга гаргалаа. 2020-12-18

Сөүл-Улаанбаатарын чиглэлд энэ сарын 25-нд үйлдэх байсан нислэгийг хойшлууллаа 2020-12-18

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 1029-р нэмэгдэж нийт 48.570-д хүрэв. 2020-12-19

БНАСАУ-ын Засгийн газар ОХУ-аас "Спутник V" вакциныг худалдаж авчээ. 2020-12-20

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 1097-р нэмэгдэж нийт 49,665-д хүрэв. 2020-12-20