БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 1092-оор нэмэгдэж нийт 52550-д хүрэв.
БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол 12 дугаар сарын 23-ны 00.00 цагийн байдлаар 1092-оор нэмэгдэж нийт 52550-д хүрэв. Шинээр илэрсэн 1092 тохиолдлын 32 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн байна. Нийт 36726 (+798) иргэн эдгэрсэн бол 739 (+17) иргэн нас барсан. Одоогийн байдлаар 3,826,571 (+54141) иргэнийг шинжилгээнд хамруулснаас 3,620,912 (+51069) иргэний хариу сөрөг гарч 153,109 (+1980) иргэний хариу хүлээгдэж байна. Тусгаарлалтад 15,085 (+277) иргэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.