Өмнөд Солонгос улс цэргийн сургуулилалтаа Такэшима арлын ойролцоо хийжээ.

Өмнөд Солонгос улс цэргийн сургуулилалтаа Такэшима арлын ойролцоо хийжээ.

Япон улсын Засгийн газар Япон тэнгисийн Такэшима арлын ойролцоо Өмнөд Солонгос улс цэргийн сургуулилалт хийсэнтэй холбогдуулан эсэргүүцэл илэрхийллээ. Солонгосоор "Токто" гэж нэрлэдэг энэ бүсийн эзэмшлийн асуудлаар хоёр улс маргалддаг юм.

Японы сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Кацүнобү Като баасан гарагт хийсэн хэвлэлийн хурлынхаа үеэр “Такэшима арал нь түүхэн уг гарлаасаа ч, мөн олон улсын эрх зүйн үүднээсээ ч Японы газар нутаг. Бид ийм үйлдэл хийснийг зохисгүй гэж үзэж байна. Тиймээс Өмнөд Солонгосын талд эсэргүүцэл зарлаж байна” гэж мэдэгджээ.

Өмнөд Солонгосын Тэнгисийн цэргийн хүчин, эргийн хамгаалалтын оролцсон цэргийн сургуулилалт энэ бүсэд 12 дугаар сарын 4-нд болсон. Коронавирусний цар тахлын улмаас сургуулилтын цар хүрээг багасгасан талаар “Ёнхап” агентлаг баасан гарагт мэдээлсэн юм.

Япон тэнгист орших Такэшима арал нь Токио, Сөүлийн хоорондын маргааны бас нэг сэдэвт тооцогддог. Хоорондоо 150 метрийн зайтай 2 арлаас бүрддэг энэ хэсгийг Япон улсын зүгээс 1905 онд Японы эзэнт гүрний бүрэлдэхүүнд байсан, харин Өмнөд Солонгос улс хууль бусаар эзлэн авсан гэж баталдаг.

Харин Өмнөд Солонгосын засаг захиргаа болон Умард Солонгосын удирдлагууд энэ жижиг хойгийг анхнаасаа Солонгосын төрт улсын бүрэлдэхүүнд байсан гэж мэдэгддэг байна. Өдгөө энэ арлыг Өмнөд Солонгосын арми хяналтдаа байлгадаг юм байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д амьдарч буй монгол иргэдийг бүх талаар дэмжихийг хүсэв 2020-12-21

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 869-аар нэмэгдэж нийт 51460-д хүрэв. 2020-12-22

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 1092-оор нэмэгдэж нийт 52550-д хүрэв. 2020-12-23

Сөүл жижиг бизнес эрхлэгчдэд бага хүүтэй зээл санал болгоно 2020-12-23

БНСУ дахь Нийгмийн даатгалын тасаг 3,1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. 2020-12-26

Өмнөд Солонгос улс цэргийн сургуулилалтаа Такэшима арлын ойролцоо хийжээ. 2020-12-26

БНАСАУ-ын удирдагч энэ онд хамгийн цөөн удаа олны өмнө гарч иржээ 2020-12-26

БНСУ “COVID-19”-ийн вакцин, эмчилгээнд зөвшөөрөл олгох хугацаагаа богиносгоно 2020-12-27

БНСУ-д шинэ хувилбараар халдварласан байж болзошгүй тохиолдлыг шинжилж байна 2020-12-27

БНСУ коронавирусаар халдварласан тохиолдол 808-аар нэмэгдэж нийт 57680-д хүрэв 2020-12-28

БНСУ-д коронавирусний шинэ хувилбараар халдварласан анхны тохиолдол илэрчээ 2020-12-28