БНСУ “COVID-19”-ийн вакцин, эмчилгээнд зөвшөөрөл олгох хугацаагаа богиносгоно
БНСУ-ын Хүнс, эмийн аюулгүй байдлын яам “COVID-19”-ийн вакцин, эмчилгээнд зөвшөөрөл олгох хугацаагаа богиносгоно гэдгээ өнөөдөр мэдэгдлээ. Тус улс коронавирусний вакцин импортлон авах олон гэрээг байгуулаад байгаа юм. БНСУ-д аливаа вакцинд зөвшөөрөл олгоход ойролцоогоор 180 хоногийн хугацаа шаардагддаг бол цар тахлын онцгой байдал үүссэнтэй холбоотойгоор 40 хоног болгон бууруулахыг зорьж байна гэж Хүнс, эмийн аюулгүй байдлын яам мэдээлжээ.
Мөн БНСУ-д вакциныг түгээж, худалдаалахаас өмнө нэмэлт зөвшөөрөл авах шаардлагатай байдаг. Ердийн үед 2-3 сарын хугацаагаар үргэлжилдэг энэхүү үйл ажиллагааг мөн 20 хоног болгохоор төлөвлөж байгаа ажээ. “Janssen”,“Pfizer” компанитай 16 сая тун вакцин худалдан авах гэрээ байгууллаа гэж БНСУ-ын Засгийн газар саяхан мэдээлсэн юм. Мөн өмнө нь 44 сая хүнийг дархлаажуулах вакцин авах болсноо мэдэгдсэн байна
БНСУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд “COVID-19” халдварын тохиолдлын тоо 970-аар нэмэгдсэнээр халдвар авсан хүний тоо 56 872-т хүрлээ гэж Солонгосын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв өнөөдөр мэдээлжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.