БНСУ-тай цаг уурын салбарт хамтран ажиллана

БНСУ-тай цаг уурын салбарт хамтран ажиллана

Монгол Улсын Цаг уур, орчны шинжилгээний газар, БНСУ-ын Цаг уурын газрын хооронд цаг уурын салбарт хамтран ажиллах есдүгээр уулзалт цахимаар боллоо.

Цар тахлын үед цахимаар зохион байгуулсан уулзалтыг Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин,  БНСУ-ын Цаг уурын газрын дарга Пак Гван Сог нар удирдан явуулж, холбогдох мэргэжилтнүүд оролцов. 

Уулзалтын эхэнд өнгөрсөн наймдугаар уулзалтын хэрэгжилтийг талууд харилцан дүгнэлээ. 

ЦУОШГ-ын дарга С.Энхтүвшин ”Өнгөрсөн 2 жилд бид Азийн шороон шуурга, цаг агаарын тоон прогнозын дэлхийн, бүс нутгийн загварын систем, уур амьсгал, хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд хамтран ажиллаж, Монгол Улсын цаг уурын салбарт дэвшилтэт технологи нэвтрүүлсэн нь үр бүтээлтэй байв.


Ялангуяа “Монгол орны байгалийн гамшигт үзэгдлийг урьдчилан мэдээлэх, сэрэмжлүүлэх, цаг уурын ажиглалтын автомат станцын сүлжээ байгуулах” төслийг 2017-2019 онд хэрэгжүүлж Монгол Улсын цаг уурын ажиглалтын сүлжээнд 32 цаг уурын автомат станцыг суурилуулсан нь цаг уурын ажиглалтын мэдээг цаг хугацаа алдалгүй, шуурхай авч, цаг агаарын урьдчилсан мэдээний таарцыг сайжруулахад чухал ач холбогдолтой төсөл байсан” хэмээн онцлов.

Уулзалтаар 2021-2022 хийх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. Талууд ирэх хоёр жилд Азийн шороон шуурга, цаг уурын мониторинг, загварчлалын арга технологи, цаг агаарын тоон прогнозын дэлхийн, бүс нутгийн загварын системийг сайжруулах, уур амьсгалын прогноз, хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, бодит хугацааны ажиглалтын мэдээ солилцох чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцож, протоколд гарын үсэг зурлаа.

Аравдугаар уулзалтыг Монгол Улсад 2022 онд хийхээр хоёр тал тохиролцов.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ коронавирусаар халдварласан тохиолдол 808-аар нэмэгдэж нийт 57680-д хүрэв 2020-12-28

БНСУ-д коронавирусний шинэ хувилбараар халдварласан анхны тохиолдол илэрчээ 2020-12-28

Хүргэлтийн хоолны апплекэйшн ашигласан тохиолдолд 10.000 вон буцааж олгохоор болжээ 2020-12-29

БНСУ ДАХЬ ХНХҮТ 2020 ОНЫ АЖЛАА ДҮГНЭЖ, ШИЛДЭГ АЖИЛТНУУДАА ТОДРУУЛЛАА. 2020-12-31

БНСУ ДАХЬ ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ 2020 ОНЫ ОНЦЛОХ АЖЛЫН ТОЙМ 2020-12-31

БНСУ-тай цаг уурын салбарт хамтран ажиллана 2020-12-31

"Модерна" компани 2021 оны дунд үеэр БНСУ-д 20 сая тун вакцин нийлүүлнэ 2020-12-31

БНСУ 2025 он гэхэд хуванцар хог хаягдлаа 20 хувиар бууруулна 2020-12-31

БНСУ-ын нэгдлийн сайд Умард Солонгост “Энх тайвны шинэ хэлэлцээр” санал болгожээ 2020-12-31

Өмнөд Солонгосын “Crash Landing On You” цувралын гол дүрүүдийн хайр сэтгэл амьдрал дээр ч биелэлээ олж байгаа бололтой. 2021-01-02

БНСУ коронавирусаар халдварласан тохиолдол 1020-оор нэмэгдэж нийт 64264-д хүрэв. 2021-01-04