"Модерна" компани 2021 оны дунд үеэр БНСУ-д 20 сая тун вакцин нийлүүлнэ

"Модерна" компани 2021 оны дунд үеэр БНСУ-д 20 сая тун вакцин нийлүүлнэ

АНУ-ын биотехнологийн "Модерна" компани ирэх оны хоёрдугаар хагаст Өмнөд Солонгос улсад коронавирусний 20 сая тун вакцин нийлүүлэхээр тохиролцсон байна. Цахимаар хийсэн хуралдааны үеэр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин, "Модерна" компанийн гүйцэтгэх захирал нар вакцин худалдан авах,  нийлүүлэх асуудал дээр зарчмын тохиролцоонд хүрчээ.

Өмнөд Солонгос анх "Модерна" компанитай вакцин худалдан авахаар яриа хэлэлцээ хийхдээ санал болгосон дүнгээс хоёр дахин их вакцин авахаар болсон байна. Энэ он дуусахаас өмнө хоёр тал вакцин нийлүүлэлтийн гэрээнд гарын үсэг зурахаар төлөвлөжээ. Хэрвээ "Модерна"-тай гэрээ байгуулвал  Өмнөд Солонгос улс 50 сая хүнд хийх хэмжээний вакцин худалдан авах нь баталгаатай болох юм. Мөн цаашид Өмнөд Солонгосын компаниуд "Модерна" компанийн коронавирусний эсрэг вакциныг үйлдвэрлэх асуудлыг хэлэлцэхээр болжээ.

"Модерна" компани Өмнөд Солонгосын компаниуд үйлдвэрлэх хүчин чадал өндөр учраас вакциныг их хэмжээгээр үйлдвэрлэхэд тус улстай түншлэхэд бэлэн гэдгээ илэрхийлжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д коронавирусний шинэ хувилбараар халдварласан анхны тохиолдол илэрчээ 2020-12-28

Хүргэлтийн хоолны апплекэйшн ашигласан тохиолдолд 10.000 вон буцааж олгохоор болжээ 2020-12-29

БНСУ ДАХЬ ХНХҮТ 2020 ОНЫ АЖЛАА ДҮГНЭЖ, ШИЛДЭГ АЖИЛТНУУДАА ТОДРУУЛЛАА. 2020-12-31

БНСУ ДАХЬ ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ 2020 ОНЫ ОНЦЛОХ АЖЛЫН ТОЙМ 2020-12-31

БНСУ-тай цаг уурын салбарт хамтран ажиллана 2020-12-31

"Модерна" компани 2021 оны дунд үеэр БНСУ-д 20 сая тун вакцин нийлүүлнэ 2020-12-31

БНСУ 2025 он гэхэд хуванцар хог хаягдлаа 20 хувиар бууруулна 2020-12-31

БНСУ-ын нэгдлийн сайд Умард Солонгост “Энх тайвны шинэ хэлэлцээр” санал болгожээ 2020-12-31

Өмнөд Солонгосын “Crash Landing On You” цувралын гол дүрүүдийн хайр сэтгэл амьдрал дээр ч биелэлээ олж байгаа бололтой. 2021-01-02

БНСУ коронавирусаар халдварласан тохиолдол 1020-оор нэмэгдэж нийт 64264-д хүрэв. 2021-01-04

“Samsung” шинэ ухаалаг гар утаснуудаа танилцуулна 2021-01-04