“Samsung” шинэ ухаалаг гар утаснуудаа танилцуулна

“Samsung” шинэ ухаалаг гар утаснуудаа танилцуулна

БНСУ-ын “Samsung” компани ухаалаг гар утасныхаа шинэ загваруудыг ирэх долоо хоногт танилцуулна гэдгээ өнөөдөр албан ёсоор мэдэгдлээ.

“Samsung” компани “Galaxy S21” загварын шинэ гар утаснуудаа энэ сарын 14-нд болох “Galaxy Unpacked” цахим арга хэмжээнийхээ үеэр олон нийтэд танилцуулах ажээ.

“Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хүмүүс алсаас ажиллаж, гэртээ илүү их цагийг өнгөрүүлэх болсонтой холбоотойгоор хөдөлгөөнт технологи өдөр тутмын амьдралын гол хэсэг боллоо. Үүнтэй зэрэгцэн олон үйлдлийг нэгэн дор гүйцэтгэх чадвартай төхөөрөмжүүдийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж байна” гэж “Samsung”-ийн “Galaxy Unpacked” үйл ажиллагааны урилгад онцлон тэмдэглэжээ.

Дэлхийд ухаалаг гар утасны борлуулалтаараа тэргүүлэгч “Samsung” шинэ ухаалаг гар утаснуудаа танилцуулдаг “Galaxy Unpacked” үйл ажиллагаагаа жил бүрийн хоёрдугаар сард зохион байгуулдаг боловч зах зээлийн тулгарч буй сорилтуудыг даван туулахын тулд энэ удаа ийнхүү эрт танилцуулахаар шийдвэрлэсэн байна.

“Samsung” компани шинэ гар утаснуудынхаа үзүүлэлтийг хараахан танилцуулаагүй байгаа боловч эх сурвалжуудын мэдээлснээр, 6.2 инчийн дэлгэцтэй “S21”, 6.7 инчийн дэлгэцтэй “S21 Plus”, 6.8 инчийн дэлгэцтэй “S21 Ultra” хэмээх гурван гар утсыг зах зээлд нийлүүлэх төлөвтэй байгаа ажээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

"Модерна" компани 2021 оны дунд үеэр БНСУ-д 20 сая тун вакцин нийлүүлнэ 2020-12-31

БНСУ 2025 он гэхэд хуванцар хог хаягдлаа 20 хувиар бууруулна 2020-12-31

БНСУ-ын нэгдлийн сайд Умард Солонгост “Энх тайвны шинэ хэлэлцээр” санал болгожээ 2020-12-31

Өмнөд Солонгосын “Crash Landing On You” цувралын гол дүрүүдийн хайр сэтгэл амьдрал дээр ч биелэлээ олж байгаа бололтой. 2021-01-02

БНСУ коронавирусаар халдварласан тохиолдол 1020-оор нэмэгдэж нийт 64264-д хүрэв. 2021-01-04

“Samsung” шинэ ухаалаг гар утаснуудаа танилцуулна 2021-01-04

БНСУ-ын байгальд ээлтэй автомашины экспорт ихээхэн өсжээ 2021-01-04

БНАСАУ сонор сэрэмжээ дээшлүүлэхийг олон нийтэд уриалжээ 2021-01-04

БНСУ коронавирусаар халдварласан тохиолдол 715-аар нэмэгдэж нийт 64979-д хүрэв. 2021-01-05

БНСУ-д халдвараар нас барсан хүний тоо 1000 давлаа 2021-01-05

“Hyundai” устөрөгчийн хөдөлгүүртэй автомашины эд ангийн анхны үйлдвэрээ БНХАУ-д байгуулна 2021-01-05