Ким Жөн Уны СХН дахь албан тушаалын нэрийг ерөнхий нарийн бичгийн дарга болгон өөрчилжээ. 

Ким Жөн Уны СХН дахь албан тушаалын нэрийг ерөнхий нарийн бичгийн дарга болгон өөрчилжээ. 

БНАСАУ үндэсний цөмийн хүчнээ байгуулж дуусгалаа гэж тус улсын удирдагч Ким Жөн Ун Солонгосын Хөдөлмөрийн намын (СХН) VIII их хурал дээр үг хэлэхдээ мэдэгдэв.

БНАСАУ-ын статус болоод үндэсний хүч чадлын ерөнхий түвшин "өнөөг хүртэл хамгийн өндөр түвшинд хүрсэн" гэж Ким Жөн Ун мөн цохон тэмдэглэсэн байна. Намын их хурлын үеэр БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны СХН дахь албан тушаалын нэрийг ерөнхий нарийн бичгийн дарга болгон өөрчилжээ. 

Тэрбээр өмнө нь цөмийн цэнэгт хошуу тээх чадалтай пуужингийнхаа тусгалыг 15 мянган км-т хүргэж нэмэгдүүлэхээр төлөвлөж байгааг мэдэгдсэн бөгөөд тусгалын радиусыг нэмэгдүүлэхдээ дайсны байд оновчтой цохилт өгөх чадвартай хослуулна гэдгийг онцолсон юм.

Цөмийн хөтөлбөрийнх нь асуудлаар АНУ-тай хийж буй хэлэлцээ мухардлаас гарахгүй бол Жозеф Байденыг Ерөнхийлөгчийн албан тушаалаа авсан эхний саруудад БНАСАУ тив хоорондын баллистик пуужингууд туршиж магадгүй тухай өмнө нь БНСУ-ын Улс төрийн судалгааны хүрээлэнгийн тайланд дурджээ. Өнгөрсөн оны 10 дугаар сард болсон цэргийн парадын үеэр БНАСАУ шинэ баллистик пуужингуудаа үзүүлсэн билээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Умард Солонгос батлан хамгаалах хүчин чадлаа нэмэгдүүлэх зорилт дэвшүүлснээ зарлав 2021-01-09

БНСУ-ын Засгийн газар 3 дахь удаагаа бичил бизнес эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүллээ. 2021-01-11

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 451-ээр нэмэгдэж нийт 69114-д хүрэв. 2021-01-11

Өмнөд Солонгосчуудын дийлэнх нь Мүн Жэ Инд сэтгэл хангалуун бус байна 2021-01-11

БНСУ-д байнга оршин суух визтэй эсвэл эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авах шаардлагатай гадаадын иргэдийг нэвтрүүлж байгаа 2021-01-11

Ким Жөн Уны СХН дахь албан тушаалын нэрийг ерөнхий нарийн бичгийн дарга болгон өөрчилжээ.  2021-01-11

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 562-оор нэмэгдэж нийт 70,212-д хүрэв. 2021-01-13

Япон улсын ГХЯ Өмнөд Солонгосын элчин сайдад эсэргүүцэл илэрхийлэв 2021-01-13

Ким Жөн Ун: АНУ бол БНАСАУ-ын гол дайсан” хэмээн цохон тэмдэглэв. 2021-01-13

Коронавирусийн халдвар авсан иргэдийн дийлэнхэд нь халдварын шинж тэмдэг үлддэг 2021-01-13

БНСУ-д халдварын тоо 70 мянга давлаа 2021-01-13