ЭМЯ коронавирусийн халдварын сүүлийн үеийн мэдээллийг өгч байна

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын тухай уламжлалт цаг үеийн мэдээллээ хийж байна.
ЭМЯ-наас "Одоогоор 64 улсад корновирус халдварлаад байна. Итали, Герман, БНСУ, Япон, Иран улсуудад эрчимтэй тархаж байна. ДЭМБ-аас гараа тогтмол савандаж угаах, уриутгах, маскаа тогтмол зүүхийг зөвлөж байгаа. Манай иргэд энэ зөвлөмжийг сайтар мөрдөж байгаа. Үүний үр дүнд гэдэсний халдварт өвчин 1.3-аас 2.9 дахин буураад байна. Томуу өвчин мөн буурсан. Одоогийн байдлаар 1033 орон дээр 280 хүүхэд хэвтэж байна. Тиймээс ДЭМБ-ын зөвлөмжийг дагаад байвал амьсгалын болон гэдэсний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж болно хэмээн мэдээлэл өглөө.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.