Коронавирус: Одоогоор 335 хүн ажиглалтад байна

ЭМЯ-наас одоогоор манай улсад коронавиурсийн халдвар бүртгэгдээгүй болохыг албан ёсоор мэдэгдээд байна.
Өнгөрсөн хугацаанд 700 гаруй хүнийг ажиглалтад авч, 246 сэжигтэй тохиолдлыг илрүүлэн шинжилгээ, оношилгоо хийжээ.
Өчигдөр /2020.03.01/-ийн байдлаар ХӨСҮТ-д 8 хүн, Сэлэнгэ аймагт 13 хүнийг шинээр ажиглалтад авснаар улсын хэмжээнд нийт 335 хүнийг ажиглалтад аваад байгаа аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.