АНУ-д коронавирусээр нас барсан хүн халдвар хаанаас авсныг тогтоож чадахгүй байна
АНУ-ын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд Covid-19 халдварын улмаас нас барсан цор ганц америкийн иргэн яаж яваад, хаанаас халдвар авсныг одоо хүртэл тогтоож чадахгүй байгаа тухай “CBS News” мэдээлсэн байна. АНУ-ын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн сайд Алекс Азар нь өвчний улмаас нас барсан хүн хилийн чанад руу аялсан эсвэл Уханийн коронавирус тээгч гэж тогтоогдсон хүнтэй хавьтсан гэх нэг ч нотлох баримт үгүй байгаа гэжээ.
АНУ-д Covid-19-ийн халдвар авсан хүний тоо 73 болсон, 1 хүн нас барсан байдалтай байгаа аж .
Үүнтэй холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэл хийж Ардчилсан намынхан коронавирустэй холбоотой мэдээллийг улстөржүүлж байна гэж буруутгасан байна. Тэрээр Өмнөд Калифорнид дэмжигчдийнхээ өмнө үг хэлэхдээ Ардчилсан намынхны сурталчлаад байгаа нээлттэй хилийн бодлого нь америкчуудын эрүүл мэндэд шууд аюул заналхийлж дагуулж байна гэжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.