Жо Байден өмнөх Ерөнхийлөгч Дональд Трампын зарлигуудыг цуцаллаа.

Жо Байден өмнөх Ерөнхийлөгч Дональд Трампын зарлигуудыг цуцаллаа.

Лхагва гарагт АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч болсон Жо Байден үүрэгт ажилдаа орсон эхний өдрөө 15 зарлигт гарын үсэг зурж, өмнөх Ерөнхийлөгч Дональд Трампын зарлигуудыг цуцаллаа.

Тухайлбал, тэрбээр АНУ-ыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад /ДЭМБ/ эргэн нэтгэх тухай зарлигт гарын үсэг зурсан байна. Д.Трамп өнгөрсөн оны долдугаар сард АНУ-ыг ДЭМБ-аас гарах үйл явцыг эхлүүлж, тус байгууллагыг БНХАУ-ын ашиг сонирхлын үүднээс коронавирусний халдварын тархалтын цар хүрээг нуун дарагдуулсан, шинэчлэл хийхээс татгалзсан гэж буруутгасан юм.

Жо Байден мөн АНУ-ыг Парисын уур амьсгалын гэрээнд буцаан нэгтгэлээ. 

Шинэ Ерөнхийлөгч мөн Мексиктэй залгаа хилийн дагуу хана барих ажлыг зогсоож, хил ормын бүсэд тогтоосон онц байдлыг цуцлав. Д.Трамп 720-800 км хана барихаар амласан бөгөөд нэгдүгээр сарын 5-ны байдлаар 727 км-ийг нь босгожээ.

Үүнээс гадна, Жо Байден  Ойрхи Дорнодын хэд хэдэн орны иргэдийг АНУ-д нэвтрэх хязгаарлалтыг цуцлах тухай зарлигт гарын үсэг зурав. Д.Трамп 2017 онд Иран, Ливи, Сири, Йемен, Сомали, Судан, Ирак зэрэг орны иргэдийг нэвтрэхийг хориглосон билээ.

АНУ-ын шинэ Ерөнхийлөгчийн гарын үсэг зурсан өөр нэг зарлиг бол Канад, АНУ-ын хил дээр нефть дамжуулах “Keystone XL” хоолойн барилгын ажлыг зогсоох тухай юм. 

Тэрбээр мөн төрийн байгууллагуудад амны хаалт заавал зүүх тухай, ядуурлын нөхцөл байдлыг сайжруулах арга хэмжээний тухай зарлигт гарын зурсан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол өнөөдөр болно. 2021-01-20

Жэк Ма 2020 оны 10 дугаар сараас хойш анх удаа олны өмнө гарчээ 2021-01-20

 АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордныг сүүлийн удаа орхин явлаа. 2021-01-20

ШУУД: АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жой Байдены тангараг өргөх ёслол. 2021-01-21

АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч Жозеф Байден тангараг өргөлөө. 2021-01-21

Жо Байден өмнөх Ерөнхийлөгч Дональд Трампын зарлигуудыг цуцаллаа. 2021-01-21

Их Британид тархсан коронавирусний хувилбараар халдварласан анхны тохиолдол Бээжин хотод бүртгэгдсэн 2021-01-21

Зимбабве улсын Гадаад хэргийн сайд халдварын улмаас нас баржээ 2021-01-21

Жозеф Байдены тангараг өргөх ёслолд Тайванийн төлөөлөгч Сяо Биким оролцсон байна. 2021-01-21

Роналду албан ёсны тоглолтуудад хийсэн гоолын тоогоор дээд амжилт эвджээ. 2021-01-21

АНУ Цагаачдыг албадан гаргах хугацааг түр зогсоожээ 2021-01-21