Зимбабве улсын Гадаад хэргийн сайд халдварын улмаас нас баржээ

Зимбабве улсын Гадаад хэргийн сайд халдварын улмаас нас баржээ

Зимбабве улсын Гадаад хэргийн сайд Сибусисо Мойо “COVID-19”-өөр халдварласны улмаас нас барлаа гэж тус улсын Засгийн газар мэдээлжээ.

Армийн генерал байсан С.Мойо нь Ерөнхийлөгчийн албыг олон жил хашсан Роберт Мугабег цэргийн хүчээр албан тушаалаас нь түлхэн унагаасныг 2017 онд зарласныхаа дараа олон улсын анхааралд өртөж байжээ.

Зимбабвед “COVID-19” халдварын тохиолдлын тоо шинэ жилийн баярын дараа олноор нэмэгдэх болжээ. Тус улсад халдварын анхны тохиолдол өнгөрсөн оны гуравдугаар сард бүртгэгдсэнээс хойш 28675 хүн халдвар авч, 825 хүн нас баржээ.

“Reuters” агентлагийн мэдээлснээр, Зимбабвед илэрсэн халдварын тохиолдлуудын тэн хагасаас илүү хувь нь шинэ жилийн баярын дараа бүртгэгдсэн байна. Халдвар авсан хүний тоо олноор нэмэгдсэнийг баярын үеэр Өмнөд Африк руу зорчсон хүмүүстэй холбоотой гэж үзэж байгаа ажээ.

Өмнөд Африкт өнгөрсөн 11 дүгээр сард коронавирусний илүү хурдан халдварладаг шинэ хувилбар анх илэрснээс хойш халдварын тохиолдлын тоо олноор нэмэгдэх болсон юм. Африкийн орнууд дундаа халдвар хамгийн их тархсанд тооцогдож буй Өмнөд Африкт 1.3 сая гаруй хүн халдвар авч, 38 мянга гаруй хүн нас баржээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

 АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордныг сүүлийн удаа орхин явлаа. 2021-01-20

ШУУД: АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жой Байдены тангараг өргөх ёслол. 2021-01-21

АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч Жозеф Байден тангараг өргөлөө. 2021-01-21

Жо Байден өмнөх Ерөнхийлөгч Дональд Трампын зарлигуудыг цуцаллаа. 2021-01-21

Их Британид тархсан коронавирусний хувилбараар халдварласан анхны тохиолдол Бээжин хотод бүртгэгдсэн 2021-01-21

Зимбабве улсын Гадаад хэргийн сайд халдварын улмаас нас баржээ 2021-01-21

Жозеф Байдены тангараг өргөх ёслолд Тайванийн төлөөлөгч Сяо Биким оролцсон байна. 2021-01-21

Роналду албан ёсны тоглолтуудад хийсэн гоолын тоогоор дээд амжилт эвджээ. 2021-01-21

АНУ Цагаачдыг албадан гаргах хугацааг түр зогсоожээ 2021-01-21

Японы экспорт сүүлийн 11 жилд байгаагүйгээр буурчээ 2021-01-21

Аргентины Ерөнхийлөгч Альберто Фернандес Оросын "Спутник V" вакцины эхний тунг хийлгэсэн 2021-01-22