Жозеф Байдены тангараг өргөх ёслолд Тайванийн төлөөлөгч Сяо Биким оролцсон байна.

Жозеф Байдены тангараг өргөх ёслолд Тайванийн төлөөлөгч Сяо Биким оролцсон байна.

Вашингтонд суугаа Тайванийн төлөөлөгч Сяо Биким (Сяо Мэйзинь) АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жозеф Байдены тангараг өргөх ёслолд анх удаа албан ёсоор оролцсон байна.

Сяо Биким 1979 оноос хойш тангараг өргөх ёслолд оролцох урилгыг албан ёсоор хүлээн авсан арлын анхны албан тушаалтан боллоо гэж Тайванийн төв мэдээллийн агентлаг мэдээлжээ.

Энэ нь АНУ-ын шинэ засаг захиргаа Тайбэйтэй ойр, найрсаг харилцаагаа үргэлжлүүлэх эрмэлзэлтэй байгааг харуулж буй дохио юм гэж ажиглагчид үзэж байна. 

Түүхэн ба улс төрийн шалтгааны улмаас Тайванийн олон улсын тавцан дахь байр суурь төдий л тогтвортой бус байдаг. БНХАУ хүчирхэгжиж, гадаад байр суурь нь бэхжихийн хэрээр дэлхийн улс орнууд "нэг Хятад бодлого"-ынх нь шахалтад орж, Тайваньтай дипломат харилцаагаа тасалж, шинээр харилцаа тогтоохоос зайлсхийх болсон юм.

АНУ Тайваньтай 1979 онд дипломат харилцаагаа тасалжээ. Вашингтон "нэг Хятад" бодлогыг баримтлахын зэрэгцээ Тайбэйн засаг захиргаатай харилцаа холбоогоо үргэлжлүүлж, тус арлыг зэр зэвсгээр хангаж байгаа билээ. Хонконгийн нөхцөл байдлын улмаас Бээжинтэй харилцаа муудаж буйтай холбоотойгоор сүүлийн үед Цагаан ордон Тайваньтай харилцаа холбоогоо идэвхжүүлэх болсон нь Хятадын эрх баригчдын дургүйцлийг төрүүлж байгаа юм

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ШУУД: АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жой Байдены тангараг өргөх ёслол. 2021-01-21

АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч Жозеф Байден тангараг өргөлөө. 2021-01-21

Жо Байден өмнөх Ерөнхийлөгч Дональд Трампын зарлигуудыг цуцаллаа. 2021-01-21

Их Британид тархсан коронавирусний хувилбараар халдварласан анхны тохиолдол Бээжин хотод бүртгэгдсэн 2021-01-21

Зимбабве улсын Гадаад хэргийн сайд халдварын улмаас нас баржээ 2021-01-21

Жозеф Байдены тангараг өргөх ёслолд Тайванийн төлөөлөгч Сяо Биким оролцсон байна. 2021-01-21

Роналду албан ёсны тоглолтуудад хийсэн гоолын тоогоор дээд амжилт эвджээ. 2021-01-21

АНУ Цагаачдыг албадан гаргах хугацааг түр зогсоожээ 2021-01-21

Японы экспорт сүүлийн 11 жилд байгаагүйгээр буурчээ 2021-01-21

Аргентины Ерөнхийлөгч Альберто Фернандес Оросын "Спутник V" вакцины эхний тунг хийлгэсэн 2021-01-22

Энэтхэгийн вакцины үйлдвэрт гарсан түймрийн улмаас таван хүн амиа алджээ 2021-01-22