Сумдад 300 боодол өвс үнэгүй, 250 шуудай хивгийг хямдралтай үнээр олгоно
Аймгийн Онцгой комиссоос 19 сумын удирдлага болон онцгой комиссын гишүүд, холбогдох мэргэжилтнүүдийг хамруулан цахим хурлыг хийлээ.
Хурлаар аймаг, сумын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг 03 дугаар сарын 03-ны өдөр хүртэл сунгасантай холбогдуулан сумдад тулгарч буй асуудал мөн нийт нутгаар цасан бүрхүүл тогтож өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцлоо.
Хурлын төгсгөлд Улсын онцгой комиссоос олгосон өвс, тэжээлийг сум бүрд хуваарилав. Өөрөөр хэлбэл, нэг суманд 300 боодол өвсийг үнэгүй, 250 шуудай хивгийг 6000 төгрөгөөр олгох юм. Сумд өөрсдийн зардлаар хуваарилсан өвс тэжээлийг ирж авч байгаа ба сумынхаа малчдад хэрхэн хуваарилахыг сумын Засаг дарга нар шийдэх ажээ.
Мөн аймгийн Засаг даргын зүгээс нийт нутгаар өвөлжилт хүндэрч өвс тэжээлээс гадна шатахууны хомсдолд орсонтой холбогдуулан сум бүрд шатахууны хэрэгцээнд 300000 төгрөгийг шийдвэрлэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.