Энэ сард агаарын хэм олон жилийн дунджаас дулаан байна

Энэ сард агаарын хэм олон жилийн дунджаас дулаан байна

Баян-Өлгий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс гаргасан цаг агаарын урьдчилсан төлвөөр энэ сард агаарын хэм олон жилийн дунджаас дулаан байна.

Нэгдүгээр арав хоногийн эхээр бага зэрэг хүйтэрч шөнөдөө 20-25 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. Хоёрдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч суларч шөнөдөө 17-22 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байх төлөвтэй. Гуравдугаар арав хоногийн дунд үеэс нийт нутгаар дулаарах бөгөөд агаарын хэм шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад хугацаанд шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх аж. Хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр нутгийн ихэнх нутгаар цас орно.

Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр зарим газраар, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар салхины хурд 12-14 м/с, зарим үед 20-24 м/с-д хүрч ширүүсэж, цасан болон шороон шуурна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.