Гэрээт ажилтны БНСУ-д байх хугацааг 50 хоногоор сунгажээ

БНСУ-д ажиллаж, хугацаа нь дуусаж буй E9, E10 визтэй гадаад улсын иргэдийн гэрээт хугацааг 50 хүртэл хоногоор сунгахаар болжээ. Энэ талаар БНСУ-ын Хууль зүйн яам болон Хөдөлмөрийн яам, Далайн асуудал хариуцсан яам мэдэгджээ.
"COVID-19" халдварын улмаас БНСУ-д ирэх гадаад ажилчдын тоо буурч, жижиг, дунд үйлдвэр, загасчлалын үйлдвэрлэл зэрэг газарт ажиллах хүчний хомсдол үүсээд байгаа аж. Тус улсын Хөдөлмөрийн яам 4 жил 10 сарын хугацаа нь дуусаж нутаг буцаж буй гэрээт ажилтныг тус улсад үргэлжлүүлэн ажиллах боломж олгохоор болжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.