Солонгос улсад хүүхдээ өсгөн хүмүүжүүлдэг ганц бие гэрлэлтийн цагаач эцэг, эхэд оршин суух статус олгохоор болжээ.

Солонгос улсад хүүхдээ өсгөн хүмүүжүүлдэг ганц бие гэрлэлтийн цагаач эцэг, эхэд оршин суух статус олгохоор болжээ.

Солонгос иргэнтэй гэр бүл болж хүүхэдтэй болсон ч хамт амьдрахгүй байгаа Солонгос улсад хүүхдээ өсгөн хүмүүжүүлдэг ганц бие гэрлэлтийн цагаач эцэг, эхэд оршин суух статус олгохоор болжээ.

Арван хоёрдугаар сарын 21-ний өдөр Хууль зүйн яамнаас “Тодорхой шаардлагуудыг хангасан тохиолдолд насанд хүрсэн хүүхэдтэй ганц бие гэрлэлтийн цагаач эцэг, эхэд оршин суух (F-2)” статус олгоно ” хэмээн мэдэгдэв.

Хувийн шалтгаанаар байнгын оршин суух виз болон тус улсын иргэний харьяалал аваагүй гэрлэлтийн цагаач ганц бие эцэг, эх насанд хүрээгүй хүүхдээ өсгөж байхдаа  гэрлэлтийн цагаач (F-6-2)-ын визээр оршин суудаг боловч хүүхдүүд нь насанд хүрсэн бол Солонгос улсад зочлон амьдрах (F-1) визээр тус улсад байх боломжтой байсан.

Гэрлэлтийн цагаач статус буюу (F-6-2)-визээр ажил хөдөлмөр эрхлэхэд ямар нэгэн хязгаарлалт байдаггүй боловч зочлон амьдрах (F-1) визний хувьд ажил хөдөлмөр эрхлэхэд хязгаарлагдмал байдаг тул тэдний хууль зүйн байдал тогтворгүй байв.

Хууль зүйн яамнаас дээрх цагаач иргэдийн Солонгос дахь амьдрах суурь, хүүхдүүдтэйгээ холбоотой байгаа эсэх, Солонгос хэл зэрэг ерөнхий зүйлүүдийг хангаж байгаа эсэхийг харгалзан дээрх визийг олгох тухай мэдэгдлээ.

Хэрэв та Солонгос улсад 5-аас дээш жил хүүхдээ өсгөсөн, төрийн дэмжлэгт хамрагдахааргүй дайны орлоготой байх, нийгэмшүүлэх хөтөлбөрийн 4 ба түүнээс дээш түвшний Солонгос хэлний чадвартай бол дээд тал нь 3 жил оршин суух хугацаа олгоно.

Хэрэв та өөрөө хүүхдээ өсгөсөн боловч дээр заасан үндсэн шаардлагыг хангахгүй бол оршин суух виз олгох боловч хугацаа нь нэг жилээр олгогдох юм байна.

Эх сурвалж: https://darinvoice.net/

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хуурамч Covid-19 вакциныг хийж зарж байсан хэсэг бүлэг хүмүүсийг илэрүүлжээ. 2021-02-03

БНСУ-д “COVID-19”-ийн хувилбараар дотоодод халдварласан таван тохиолдол илэрчээ 2021-02-03

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 451-ээр нэмэгдэж нийт 79762-д хүрэв. 2021-02-04

Кёнги мужийн гамшгийн тусламж авах талаар мэдээлэл 2021-02-04

Гёнги аймгийн иргэдэд 100,000 мянган вон олгохоор болжээ 2021-02-04

Солонгос улсад хүүхдээ өсгөн хүмүүжүүлдэг ганц бие гэрлэлтийн цагаач эцэг, эхэд оршин суух статус олгохоор болжээ. 2021-02-04

БНАСАУ тив алгасагч баллистик пуужин харвасан өдрийг улсынхаа хуанлид тэмдэглэлт өдөр болгон оруулсан 2021-02-04

БНСУ-ын воллейболын холбоо Ц.Орхон, Саруул нарыг өөрийн улсын иргэншил авахыг хүсчээ 2021-02-04

“COVAX” БНАСАУ-д хоёр сая орчим тун вакцин нийлүүлнэ 2021-02-04

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 370-аар нэмэгдэж нийт 80131-д хүрэв. 2021-02-05

Солонгос улсад хууль бус гадаад иргэдийн тоо хамгийн өндөр буюу 398518 хүрсэн байна. 2021-02-05