Израил “COVID-19” халдварын тархалтыг хяналтад авахын тулд зургаан долоо хоног орчмын өмнөөс хэрэгжүүлсэн хязгаарлалтын арга хэмжээнүүдээ өнгөрсөн ням гаргаас цуцалж эхэлжээ.
Ингэснээр иргэдэд гэрээсээ 1000 метрээс хол зайд явахыг зөвшөөрч, зарим бизнес үйл ажиллагаагаа сэргээж эхэлжээ. Харин сургууль, цэцэрлэгүүдийн хувьд хаалттай хэвээр байхаас гадна ирэх, явах нислэгийг үргэлжлүүлэн хориглоно.
Израилд 2020 оны 12 дугаар сарын 27-ноос гурав дахь хөл хориог тогтоосонтой зэрэгцэн “COVID-19”-ийн эсрэг өргөн хүрээг хамарсан вакцинжуулалтыг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 3.4 сая орчим хүн вакцины эхний тунг хийлгэжээ.
Есөн сая орчим хүн амтай Израилд 687 492 хүн коронавирусээр халдварлаж, 5096 хүн нас барсан гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлсэн байна.
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.