Хятадын эрх баригчид Австралийн сэтгүүлчийг баривчилжээ

Хятадын эрх баригчид Австралийн сэтгүүлчийг баривчилжээ

Хятадын “CGTN” телевизэд ажилладаг Австралийн иргэн Чэн Лэйг Хятадын эрх баригчид баривчилжээ.

Түүнийг Хятадын эрх баригчид тагнуулын үйл ажиллагаа явуулж байна хэмээн сэжиглэсэнтэй холбоотойгоор баривчилсан тухай Австралийн Гадаад хэргийн сайд Марис Пейн мэдэгдсэн байна.

Чэн Лэй зургаан сар саатуулагдсаныхаа дараа Хятад улсад албан ёсоор баривчлагдсан тухай Австралийн Засгийн газар 2 дугаар сарын 5-нд мэдээлжээ. Хятадын эрх баригчид түүнийг улсын нууцад хамаарах мэдээллийг өөр улс руу дамжуулсан хэмээн буруутган баривчилсан гэж мэдэгдсэн байна.

“Чэн Лэй 8 дугаар сарын 13-наас хойш саатуулагдсан бөгөөд саатуулах байранд байгаад нь бид маш их санаа зовж байна. Хоёр улсын Элчин сайдын яам хоорондын гэрээний нөхцөлийн дагуу Чэн Лэйг баривчлагдсанаас хойш Австралийн Элчин сайдын яамны ажилтнууд түүн дээр 6 удаа очжээ” хэмээн Марис Пейн ярьжээ.

Чэн Лэйтэй холбоотой хэрэг нэлээд өргөн цар хүрээтэй учир мөрдөн шалгах ажиллагаа хэдэн сар үргэлжилж магадгүй гэж Австралийн Гадаад хэргийн яам үзэж байна. Баривчлагдсан сэтгүүлч Чэн Лэйн бага насны хоёр хүүхэд Мельбурн хотод амьдардаг аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Билл Гейтс цар тахлын дараа хүн төрөлхтөнд учрах хоёр аюулыг нэрлэжээ. 2021-02-08

АНУ-д Их Британид илэрсэн коронавирусний шинэ хувилбараар халдварласан тохиолдол хурдацтай тархаж байна. 2021-02-08

Саудын Араб Улсад 32 хүнийг авлигын хэрэгт холбогдуулан баривчилсан 2021-02-08

Израилд өнгөрсөн ням гаргаас хөл хориог цуцаллаа 2021-02-08

Японы Чиба мужид 250 мянга орчим тахиаг устгахаар болжээ. 2021-02-08

Хятадын эрх баригчид Австралийн сэтгүүлчийг баривчилжээ 2021-02-08

ДЭМБ-ын шинжээчид коронавирустэй холбоотой "чухал сэжүүр" олжээ 2021-02-08

“Tesla” компани Хятадын зах зээлээс 36,126 машинаа эргүүлэн татаж байгаагаа мэдэгджээ. 2021-02-08

“Tesla” компани биткойн криптовалютад 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан 2021-02-09

ОХУ: Криптовалютыг мэдүүлэгтээ бүртгүүлэх шаардлагатай гэж үзэв 2021-02-09

ДЭМБ-ын шинжээчид Уханьд хийсэн айлчлалынхаа дүнг өнөөдөр танилцуулна 2021-02-09