Японы Чиба мужийн фермд шувууны томуугийн дэгдэлт бүртгэгдэж, 250 мянга орчим тахиаг устгахаар болжээ.
Халдварын голомт Соса хотод бүртгэгдсэн нь Чиба мужийн нутаг дэвсгэрт өнгөрсөн оны намраас хойш шувууны томуугийн дэгдэлт бүртгэгдсэн найм дахь тохиолдол болж байна. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд Чиба мужийн эрх баригчид шувуун фабрикаас 10 км-ын тойрог бүсэд байрлах нутаг дэвсгэрээс тахиа болон өндөг гаргахыг хоригложээ.
Өнгөрсөн 11 дүгээр сараас хойш шувууны томуугийн дэгдэлт Японы 15 мужийн 36 шувууны фермд бүртгэгдсэн нь урьд өмнө нь байгаагүй өндөр үзүүлэлт болсон тухай тус улсын Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Кацунобу Като мэдэгдсэн байна. Үүнтэй холбогдуулан орон нутгийн эрх баригчид 6.1 сая гаруй тахиаг устгасан байна.
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.