Мьянмарт цагдаа нар жагсагчдыг тараахын тулд резинэн сумтай буу ашигласан байна.

Мьянмарт цагдаа нар жагсагчдыг тараахын тулд резинэн сумтай буу ашигласан байна.

Мьянмарт жагсаал цуглаан хийхийг хориглосныг үл харгалзан нийслэл Нейпидо хотод мягмар гарагт олон мянган хүн жагсжээ. Цагдаа нар жагсагчдыг тараахын тулд резинэн сумтай буу ашигласан байна.

Мөн усан буу, нулимс асгаруулагч хий цацсан бөгөөд нэгэн эмэгтэй толгойн тус газраа хүнд шархадсан байдалтай эмнэлэгт хүргэгджээ. Мэдээллийн агентлагууд эмч нарын мэдээлснийг эш татан уламжилснаар, бууны суманд шархадсан хүмүүс харагджээ.

Жагсагчид өнгөрсөн долоо хоногт гарсан цэргийн эргэлтийг эсэргүүцэж байгаа юм. Тиймээс цэргийнхэн зарим хотод өргөн хүрээг хамарсан жагсаал хийхийг хориглож, шөнийн цагаар хөл хорио тогтоосон байна. Мөн цэргийн удирдагч Мин Аунг Хлаинг хуулийг хэн ч зөрчих эрхгүй гэж мэдэгджээ.

Мьянмарын иргэд удирдагч Аун Сан Су Чи болон түүний Ардчиллын төлөөх үндэсний лиг намын өндөр албан тушаалтнуудыг суллахыг шаардаж байгаа юм. Тэрбээр цэргийнхэн засгийн эрхийг гартаа авч, нэг жилийн хугацаатай онц байдал зарлах үед баривчлагдсан юм.

Мьянмарт мягмар гаргийн байдлаар дөрвөн өдөр дараалан жагсаал цуглаан өрнөжээ. Үүнээс гадна Ардчиллын төлөөх үндэсний лиг намаас мягмар гаргийн орой мэдээлснээр, цэргийнхэн Янгон хот дахь намын төв байранд нэгжлэг хийж, сүйтгэсэн байна.

Мөн Мьянмарын төв телевиз жагсаалын талаар анх удаа мэдээлжээ. Уг мэдээнд дурдсанаар, цагдаагийн ажилтан “түрэмгий” жагсагчдыг тараахыг оролдох үеэрээ шархадсан бөгөөд Мандалай хотод цагдаагийн машиныг сүйтгэсэн хэрэг гарчээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хонконгийн шүүх хэвлэлийн магнат Жимми Лайг барьцаагаар суллахаас татгалзлаа. 2021-02-09

“Facebook” вакцинжуулалтын талаарх хуурамч мэдээллийг устгана 2021-02-09

Монгол Улс Оюу толгойн гэрээг цуцлахыг эрмэлзэж байна 2021-02-09

Саудын Арабын угсаа залгамжлагч ханхүү хууль тогтоох салбарт шинэтгэл хийхээ зарлалаа 2021-02-09

Мьянмарын зэвсэгт хүчний Ерөнхий командлагч олон нийтэд хандаж мэдэгдэл хийлээ 2021-02-09

Мьянмарт цагдаа нар жагсагчдыг тараахын тулд резинэн сумтай буу ашигласан байна. 2021-02-10

Японы эрх баригчид иргэдээ ирэх долоо хоногоос коронавирусний вакцинжуулалтад хамруулж эхлэх шийдвэрийг гаргажээ. 2021-02-10

Жо Байден Мьянмарт цэргийн эргэлт хийсэн удирдагчдын эсрэг хориг арга хэмжээ авна. 2021-02-11

독일에서 엄격한 통금 시간 연장 2021-02-11

“Mastercard” зарим криптовалютаар төлбөр тооцоо хийхийг зөвшөөрнө 2021-02-11

Хойд дүрийг нь хэрхэн хайж тодруулахыг Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам зөвхөн өөрөө л шийднэ. 2021-02-11