Хойд дүрийг нь хэрхэн хайж тодруулахыг Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам зөвхөн өөрөө л шийднэ.

Хойд дүрийг нь хэрхэн хайж тодруулахыг Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам зөвхөн өөрөө л шийднэ.

Хойд дүрийг нь хэрхэн хайж тодруулахыг Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам зөвхөн өөрөө л шийдэх бөгөөд Төвөдийн ард түмэн Хятадын Засгийн газраас тодруулсан хойд дүрийг хүлээн зөвшөөрөхгүй гэж Азийн буддистуудын бага хурлаас гаргасан тогтоолд дурджээ.

Энэ тухай ОХУ, Монгол Улс болон Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөлийн улсууд дахь Далай ламын төлөөлөгч Халимагийн хамба лам Тэло Тулку Ринбүүчи мэдээлсэн байна.

“Далай ламын шинэ хувилгаан дүрийг тодруулах асуудал нь зөвхөн Төвөд дэх буддын шашинтнууд төдийгүй Төвөдийн буддын шашин дэлгэрсэн Монгол, Хималайн бүсийн орнууд болон Оросын буддын шашинтнуудын хувьд нэн чухал ач холбогдолтой юм. Тэд бүгдээрээ улс төртэй ямар ч холбоогүй цэвэр шашны энэ асуудлыг хэлэлцэх тэгш эрхтэй. Үүнтэй холбогдуулан Азийн буддистуудын бага хуралд оролцож буй шашны байгууллагуудын баталсан тогтоолыг л сайшаан зөвшөөрөх боломжтой" гэж Ринбүүчи хэлэв.

Тэрбээр энэхүү баримт бичиг нь Далай ламын хойд дүрийг тодруулах, хүлээн зөвшөөрөх уламжлалт үйл явцад хөндлөнгөөс оролцох аливаа боломжийг үгүйсгэнэ гэж тайлбарлав. Ринбүүчигийн хэлснээр, энэ нь бас "Буддын шашинтай орнууд энэ асуудалд нэгдмэл байр суурь баримталж байгаа тухай Хятадын Засгийн газарт өгч буй дохио юм". Эдгээр нь юуны түрүүнд Балба, Бутан, Монгол, Шри Ланка, Япон, Өмнөд Солонгос зэрэг улсууд мөн бусад хэд хэдэн улсад амьдардаг буддистууд юм.

Азийн буддистуудын энх тайвны бага хурлыг хагас зуу гаруй жилийн өмнө буддын шашинт хэд хэдэн улс ЗСБНХУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр байгуулжээ. 2019 онд хурлын 50 жилийн ойг Монголд тэмдэглэсэн бөгөөд Орос, Шри Ланка, Энэтхэг, Балба, Япон, Өмнөд Солонгос болон бусад олон орны төлөөлөгчид оролцсон байна. 2021 оны нэгдүгээр сард Шри Ланка улсын Коломбо хотод уг хурлын гүйцэтгэх зөвлөлийн 13-р хурал онлайнаар явагджээ. Уг хурлаас Далай ламын хойд дүрийн асуудалд Төвөдийн уламжлалт хандлагыг баталгаажуулсан тогтоол баталсан байна. Тогтоолыг хоёрдугаар сард Төвөдийн төв Засгийн газрын цахим хуудаст нийтэлжээ.

Хойд дүрийг нь тодруулах асуудлыг 90 нас хүрэхээрээ хэлэлцэх бодолтой байгаагаа Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам 2011 онд мэдэгдсэн билээ. Буддын шашны удирдагч одоо 85 настай юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Мьянмарт цагдаа нар жагсагчдыг тараахын тулд резинэн сумтай буу ашигласан байна. 2021-02-10

Японы эрх баригчид иргэдээ ирэх долоо хоногоос коронавирусний вакцинжуулалтад хамруулж эхлэх шийдвэрийг гаргажээ. 2021-02-10

Жо Байден Мьянмарт цэргийн эргэлт хийсэн удирдагчдын эсрэг хориг арга хэмжээ авна. 2021-02-11

독일에서 엄격한 통금 시간 연장 2021-02-11

“Mastercard” зарим криптовалютаар төлбөр тооцоо хийхийг зөвшөөрнө 2021-02-11

Хойд дүрийг нь хэрхэн хайж тодруулахыг Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам зөвхөн өөрөө л шийднэ. 2021-02-11

Японы зүүн хойд нутагт хүчтэй газар хөдөлжээ 2021-02-14

АНУ-ын Конгрессын Сенатын танхим Трампыг цагаатгажээ 2021-02-14

Биткоины ханш 49 мянган ам.доллар давж, түүхэн дээд үзүүлэлтээ дахин шинэчилжээ. 2021-02-14

Израилд өдөрт ирэх агаарын зорчигчдын тоог нэмэгдүүлнэ 2021-02-15

Мьянмарын цэргүүдэд хүчирхийлэл үйлдэхгүй байхыг уриалжээ 2021-02-15