독일에서 엄격한 통금 시간 연장
Германд коронавирусний халдвар эрс нэмэгдсэнтэй холбогдуулан өнгөрсөн оны 12 дугаар сарын 16-наас тогтоосон хатуу хөл хориог гуравдугаар сарын 7 хүртэл сунгалаа. Ийм шийдвэрийг Германы Канцлер Ангела Меркель болон бүс нутгуудын захирагч нарын лхагва гарагт хийсэн видео хурлын үеэр гаргажээ
Германы хэд хэдэн муж улс эсэргүүцсэн боловч коронавирусний шинэ, илүү аюултай хувилбарууд хурдан тархаж байгаатай холбоотой аюулыг үндэслэн хатуу хөл хориог сунгах шийдвэр гаргасан байна.
Хүнсний дэлгүүр, эмийн сангуудаас бусад зочид буудал, зоогийн газар, театр, кино театр, фитнес, жижиглэн худалдааны цэгүүд хаалттай хэвээр байна. Үүний зэрэгцээ зарим хязгаарлалтыг сулруулж, гуравдугаар сарын 1-нээс үсчний газруудыг нээхээр болжээ. Түүнчлэн сургууль, цэцэрлэгүүдийг нээх шийдвэрийг мужуудын эрх баригчид гаргана. Хөл хориог сулруулах эсэхийг долоо хоногт 100 мянган хүнд ногдох халдварын тоо 35-аас бага байх тохиолдолд л шийдэх бөгөөд ингэсэн тохиолдолд жижиглэн худалдааны цэг, музей, галерей болон бусад байгууллагыг нээх асуудлыг хэлэлцэнэ. Энэ шийдвэрийг мөн л бүс нутгийн эрх баригчид гаргана.
Хөл хориог дахин сунгах эсвэл сулруулах асуудлыг Германы эрх баригчид гуравдугаар сарын 3-нд хэлэлцэнэ. Хамгийн сүүлийн мэдээллээр тус улсад 2.3 сая гаруй хүн халдвар авч, 63 мянган хүн нас баржээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.