БНАСАУ-ын хакерууд 2019 оноос 2020 оны хугацаанд криптовалютын биржүүдэд кибер халдлага үйлдэх үеэрээ нийт 316 сая орчим ам.долларыг хулгайлжээ.
Энэ тухай НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн дэргэдэх БНАСАУ-д авах хориг арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих хорооны бүлэг шинжээчдийн илтгэлд дурдсан байна.
Дээрх мөнгөн дүнг санхүүгийн байгууллага, криптовалютын биржүүдийн компьютерын системд кибер халдлага үйлдэх замаар нууцаар авсан гэдгийг тайланд цохон дурджээ. Шинжээчдийн үзэж буйгаар, БНАСАУ ийм замаар олсон мөнгөө пуужингийн болон цөмийн хөтөлбөрийн хүрээнд хийх хөгжүүлэлтийг санхүүжүүлэхэд зориулсан байж магадгүй байна.
БНАСАУ-д эдийн засгийн шахалт үзүүлээд байгаа хэдий ч тус улс пуужин цөмийн хөтөлбөрийн хүрээнд ахиц дэвшилд хүрч чадсаныг хороо цохон тэмдэглэв.
Одоогоор БНАСАУ-ын эсрэг хамгийн хатуу хориг арга хэмжээ үйлчилдэг. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн баталсан 2397 тоот тогтоолд тусгаснаар БНАСАУ-д хийдэг газрын тос болон түүнийг боловсруулах бүтээгдэхүүний нийлүүлэлтийг хязгаарлахаас гадна 2019 оны эцэс гэхэд Умард Солонгосын бүх ажилтныг нутаг буцаахыг бусад улс орноос шаарджээ. БНАСАУ-ын эрх баригчид баллистик пуужин, цөмийн зэвсгийн хөгжүүлэлтээ үргэлжлүүлсээр байсан нь ийм хязгаарлалт авах шалтгаан болжээ.
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.