БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 504-өөр нэмэгдэж нийт 82,434-д хүрэв.
БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 09:30 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол 02 дугаар сарын 11-ний 00.00 цагийн байдлаар 504-өөр нэмэгдэж нийт 82,434-д хүрэв. Шинээр илэрсэн 504 тохиолдлын 37 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн байна. Нийт 72,638 (+412) иргэн эдгэрсэн бол 1,496 (+10) иргэн нас барсан. Одоогийн байдлаар 6,070,008 (+39,985) иргэнийг шинжилгээнд хамруулснаас 5,905,960(+37,943) иргэний хариу сөрөг гарч 81,614 (+1,538) иргэний хариу хүлээгдэж байна. Тусгаарлалтад 8,300(+82) иргэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.