Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан КОВАКС хөтөлбөрийн Монгол Улсыг хариуцсан Ахлах менежер Керри Гиинтэй өчигдөр цахимаар хуралдаж, COVID-19 халдварын эсрэг вакциныг Монгол Улсад нийлүүлэх явцын талаар мэдээлэл солилцов.
Монгол Улсын Эрүүл мэндийн яам КОВАКС хөтөлбөрийн хүрээнд “Файзер” вакцины 25 мянга 740 тун, “Астразенека” вакцины 163-276 мянган тун вакциныг хүлээж авахаар бэлтгэл ажлыг хангаад байна. Энэ сарын сүүлээс Монгол руу ачуулахаар төлөвлөөд буйг Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан онцлов.
"Астразенека” вакцины хувьд, ДЭМБ-аас яаралтай хэрэглэх вакцины жагсаалтанд оруулж батлагдмагц, гуравдугаар сарын дунд үеэс Монгол Улс руу эхний ээлжийн тунг ачиж явуулахаар зорьж буйг тэмдэглэж, вакцин нийлүүлэх ажилд бүх талаар хамтран ажиллахаа Керри Гиин илэрхийллээ.
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.