PCR шинжилгээгээр 33 хүн коронавирусээр халдварласан нь батлагджээ. 

PCR шинжилгээгээр 33 хүн коронавирусээр халдварласан нь батлагджээ. 

“Нэг хаалга-Нэг шинжилгээ” явцын талаар мэдээлэл хийж байна. /2021.02.16, 11:00 цаг/


Улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд хийсэн PCR шинжилгээгээр 33 хүн коронавирусээр халдварласан нь батлагджээ. 

ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ, Улсын Нэг, Хоёрдугаар төв эмнэлэг, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод аймгийн салбар лаборатори, Чингэлтэй, Сүхбаатар, БГД, СХД-ийн лабораториудад нийтдээ  37 530 хүнд шинжилгээ хийсэн байна.  

Шинээр илэрсэн тохиолдлын 24 нь өмнө нь батлагдсан тохиолдлын анхан болон давтан шинжилгээнээс 9 нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагааны хүрээнд авсан шинжилгээнээс коронавирус илэрчээ.

Улаанбаатар хотод халдварын тохиолдол нийтдээ 1578, улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод  1904  тохиолдол болжээ. 

Өнөөдрийн байдлаар, улсын хэмжээнд коронавируст халдварын батлагдсан тохиолдол 2 416 болж байна. Үүнээс 1760 нь эдгэрээд байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 48 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт коронавируст халдвартай 643 хүн эмчлүүлж байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ховд аймгийн Зэрэг сумаас 20 км зайд 4,2 магнитудын хүчтэй газар хөдлөв 2021-02-16

ГХЯ-ны Консулын газар иргэдэд 11.00-13.00 цагт үйлчилнэ 2021-02-16

Орос, Монголын хил орчимд 4.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ 2021-02-16

КОВАКС хөтөлбөрийн хүрээнд вакцин хүлээн авах бэлтгэлээ хангаад байна 2021-02-16

"Байгалийн хийн хоолойн" төслийн ТЭЗҮ хийх ажлыг эрчимжүүлэхээр тохирлоо. 2021-02-16

PCR шинжилгээгээр 33 хүн коронавирусээр халдварласан нь батлагджээ.  2021-02-16

Сонгинохайрхан дүүргийн 24261 өрхийн тус бүр нэг гишүүнээс шинжилгээ авна. 2021-02-16

Гэр бүлийн гишүүнийхээ шинжилгээний бичгээр хөдөлгөөнд оролцох боломжтой 2021-02-16

Л.Оюун-Эрдэнэ: Өнөөдрөөс вакцин татаж авах ажил эхэлж байна. 2021-02-16

С.Амарсайхан: Тусгай нислэгээр ирсэн иргэдийн тусгаарлалтын хугацааг арав хоногоос хэтрүүлэхгүй байх чиглэлийг өгчээ. 2021-02-16

“Ковид-19”-ийн тархалтын түвшинг тогтоох, сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх түр журам хэрэгжинэ 2021-02-16