"Байгалийн хийн хоолойн" төслийн ТЭЗҮ хийх ажлыг эрчимжүүлэхээр тохирлоо.

"Байгалийн хийн хоолойн" төслийн ТЭЗҮ хийх ажлыг эрчимжүүлэхээр тохирлоо.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын "Газпром" компанийн удирдлагатай өнөөдөр цахимаар хуралдаж, "Байгалийн хийн хоолойн" төслийн ТЭЗҮ хийх ажлыг эрчимжүүлэхээр тохирлоо.

Тус компани Монгол Улсаар дамжин өнгөрөх "Сибирийн хүч-2" байгалийн хийн хоолойн төслийн ТЭЗҮ-г энэ оны эхний улиралд багтаан дуусгахаар төлөвлөжээ. Мөн энэ ажлыг гүйцэтгэх "Газопровод Союз Восток" компанийг Монгол Улсад үүсгэн байгуулж, бүртгүүлээд байгаа юм.  

“Газпром” компани болон Монгол Улсын Засгийн газар байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулан тавих санамж бичгийг 2019 оны 12 дугаар сард, Хөрөнгө оруулалтын өмнөх шатны үнэлгээ хийх санамж бичгийг 2020 оны наймдугаар сард байгуулсан.

Монголын нутгаар барих хийн хоолой нь жилд 50 тэрбум шоо метр байгалийн хий дамжуулах хүчин чадалтай байхаар тооцжээ. Шинэ хоолой нь “Сибирийн хүч 1”-ээс дариу 1.3 дахин илүү хүчин чадалтай аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Өнөөдрөөс томоохон зах, худалдааны төвүүдийг нээнэ 2021-02-16

Ховд аймгийн Зэрэг сумаас 20 км зайд 4,2 магнитудын хүчтэй газар хөдлөв 2021-02-16

ГХЯ-ны Консулын газар иргэдэд 11.00-13.00 цагт үйлчилнэ 2021-02-16

Орос, Монголын хил орчимд 4.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ 2021-02-16

КОВАКС хөтөлбөрийн хүрээнд вакцин хүлээн авах бэлтгэлээ хангаад байна 2021-02-16

"Байгалийн хийн хоолойн" төслийн ТЭЗҮ хийх ажлыг эрчимжүүлэхээр тохирлоо. 2021-02-16

PCR шинжилгээгээр 33 хүн коронавирусээр халдварласан нь батлагджээ.  2021-02-16

Сонгинохайрхан дүүргийн 24261 өрхийн тус бүр нэг гишүүнээс шинжилгээ авна. 2021-02-16

Гэр бүлийн гишүүнийхээ шинжилгээний бичгээр хөдөлгөөнд оролцох боломжтой 2021-02-16

Л.Оюун-Эрдэнэ: Өнөөдрөөс вакцин татаж авах ажил эхэлж байна. 2021-02-16

С.Амарсайхан: Тусгай нислэгээр ирсэн иргэдийн тусгаарлалтын хугацааг арав хоногоос хэтрүүлэхгүй байх чиглэлийг өгчээ. 2021-02-16