Биткойны ханш 50 мянган ам.долларыг давжээ

Биткойны ханш 50 мянган ам.долларыг давжээ

Хоёрдугаар сарын 16-ны арилжааны явцад биткойны ханш хамгийн дээд үзүүлэлт буюу 50 мянган ам.долларт хүрчээ.

Тус криптовалют нэг жил зургаан сарын өмнө 11 мянга орчим ам.доллар байсан бол түүнээс хойш ханш нь 350 хувиар нэмэгдсэн байна. 

Биткойн 2020 оны намраас огцом өсөж эхэлжээ. Аравдугаар сард ширхэг нь 11 мянган ам.долларын үнэд хүрч байсан биткоин 12 дугаар сар гэхэд 20 мянган ам.долларын босгыг давжээ. Харин нэгдүгээр сард 40 мянган ам.долларыг давсан байна.

Үүний дараа биткойн 33 мянган ам.долларын үзүүлэлтэд эргэн ирсэн ч хоёрдугаар сараас дахин өсөлтийн давлагаа эхэлжээ. Тийнхүү өсөх болсон нь “Tesla”-гийн машин үйлдвэрлэгч биткойнд 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, криптовалютаар төлбөр тооцоо хийх гэж буйгаа мэдэгдсэнтэй холбоотой аж. Цаашлаад өөр хэд хэдэн мэдээлэл биткойны өсөлтөд нөлөөлсөн юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.