Их Британид илэрсэн коронавирусний өөр нэг хувилбар 10 оронд тархаад байгаа тухай "The Guardian" сонинд Эдинбургийн их сургуулийн судлаачдын мэдээллээс иш татан бичжээ.
“B1525” гэж нэрлэсэн уг хувилбарыг Их Британи зэрэг арван оронд вирусний дээжийн геномын дарааллыг тогтоосноор тодорхойлсон бөгөөд геномын анхны дарааллыг Их Британи, Нигерийн мэргэжилтнүүд 12 дугаар сард хийсэн байна.
Их Британид энэ хувилбараар дор хаяж 32, Дани улсад 35, Нигерид 12 хүн халдварласан бол АНУ, Францад тус тус долоо болон таван тохиолдол бүртгэгдсэн байна. Гана, Австрали, Канад, Иордан болон Испанид тав хүрэхгүй тохиолдол илэрчээ.
Судлаачдын тэмдэглэж буйгаар, коронавирусний шинэ хувилбар нь вирусний өргөс хэлбэртэй (S буюу spike) уураг дахь "E484K" мутациар Англитай хурдацтай тархсан хувилбараас ялгаатай байна. "Бразил, "Өмнөд Африк" хувилбаруудад ажиглагдсан S уураг дахь "E484K" мутаци нь судлаачдын санааг зовоож байгаа бөгөөд энэ нь вирусийг эсрэг биетүүдэд илүү тэсвэртэй болгодог гэж үзэж байгаа аж. Үүнтэй холбоотойгоор судлаачид уг хувилбар илэрсэн бүс нутгуудад коронавирусний шинжилгээний тоог нэмэгдүүлэхийг Их Британийн эрх баригчдад уриалав.
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.