“Samsung”-ийн Техас дахь чипийн үйлдвэрийн үйл ажиллагаа түр зогсжээ

“Samsung”-ийн Техас дахь чипийн үйлдвэрийн үйл ажиллагаа түр зогсжээ

БНСУ-ын “Samsung Electronics” компани АНУ-ын Техас муж улсын Остин хот дахь чипийн үйлдвэрийнхээ үйл ажиллагааг цасан шуурганы улмаас цахилгаан хангамж тасалдсантай холбоотойгоор түр зогсооход хүрчээ.

Цасан шуурганы улмаас Техаст үйл ажиллагаагаа зогсоогоод буй томоохон газруудын нэг нь “Samsung”-ийн чипийн үйлдвэр болохыг Америкийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн байна.

“Бид цахилгаан хангамж хэвийн болсон даруйд үйлдвэрлэлээ үргэлжлүүлнэ” гэж чипийн үйлдвэрийн төлөөлөгч мэдэгдсэн хэдий ч хэзээнээс хэвийн болох нь одоогийн байдлаар тодорхойгүй байна.

“U.S. news” цахим хуудсанд мэдээлснээр, цасан шуурганы улмаас АНУ-ын 18 муж улсын таван сая гаруй өрхийн цахилгаан хангамж тасалджээ.

Ташрамд дурдахад, дэлхийн санах ойн чипийн хамгийн том үйлдвэрлэгч болох “Samsung” хагас дамжуулагчийн салбар дахь байр сууриа нэмэгдүүлэхийн тулд Остинд чипийн шинэ үйлдвэр байгуулах төлөвлөгөө боловсруулж байгаа гэх мэдээлэл гараад байгаа ажээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Сөүл болон бусад хотуудаар үдээш хойшдоо цас их хэмжээгээр орно... 2021-02-16

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 621-ээр нэмэгдэж нийт 84946-д хүрэв. 2021-02-17

БНАСАУ-ыг вакцины технологийг хулгайлахыг завдсан хэмээн буруутгажээ 2021-02-17

문대통령 "고용회복에 총력대응…공공부문 역할 강화" 2021-02-17

БНАСАУ-ын удирдагчийн гэргий жил гаруйн дараа олны өмнө гарч иржээ 2021-02-17

“Samsung”-ийн Техас дахь чипийн үйлдвэрийн үйл ажиллагаа түр зогсжээ 2021-02-17

АНУ-ын Хууль зүйн яам "Хойд Солонгосын тагнуулын албаны 3 хакерыг 1.4 их наяд вон хакердсан хэрэгт буруутгав" 2021-02-18

БНСУ-д “COVID-19”-өөр халдварласан 75896 хүн эдгэрч, 1544 хүн нас баржээ. 2021-02-18

이 경고등 왜 켜졌어?” 현대차그룹, AI 음성인식 기술 개발 2021-02-18

Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайд Н.Эрдэнэтуяа Итгэмжлэх жуух бичгээ барив 2021-02-18

БНСУ-д шувууны томуу үүсгэгч H5N8 вирусний халдварын 97 орчим голомт бүртгэгджээ. 2021-02-18