БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин хэлэхдээ хөдөлмөр эрхлэлтийг сэргээхэд бүх талаар хариу арга хэмжээ авч олон нийтийн салбарын үүрэг хариуцлагыг бэхжүүлж бүхий л хүчин чадлаараа ажиллан гэдэгээ мэдэгдэв.
Энэ 2-р сард ард иргэдийн ажлын байрыг хурдан сэргээх боломжтой бүхий л хүчин чадлаараа дайчилж ажиллана. Ерөнхийлөгч “Мүн Жэ Ин” өчигдөр Хөх ордонд даргалсан төрийн зөвлөлийн хуралдаан дээр “Ажилгүйчүүдийн тоо 1,5сая давсан нь хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдал маш ноцтой байгааг харуулав. Мөн цар тахлын үед нийгэмд зай барих хорио цээрийн дэглэм тогтоосны улмаас ажилгүйдэл ихээр үүсэж ард иргэд нийгмийн дунд томоохон асуудал болоод байна.
Ажил мэргэжил болон баян ядуугийн ялгаа эрс ихсэж байгаа нь илүү их сэтгэл түгшээж байна. Энэ нөхцөл байдлыг нухацтай ойлгож яаралтай арга хэмжээ авахыг онцолсон байна. Тэрбээр аж ахуйн нэгж, хувийн хэвшил, төсвийн хөрөнгө оруулалтанд зориулж 110 их наяд воны төслийг санхүүжүүлэхээр болов.
Мөн хөдөлмөр эрхлэлтийг тусгайлан дэмжих шаардлагатай салбарууд болон хөдөлмөрийн зах зээлийн хямралд орсон бүс нутгуудад дэмжилэг үзүүлэх, ажлын байрыг хадгалах, жижиг дунд бизнес, худалдаа эрхлэгчдэд цалин хөлсний дэмжлэг олгох зэрэг олон төрлийн төсөл хөтөлбөрүүдэд анхаарлаа хандуулхаа хэлэв.
Эх сурвалж: Yonhap news
Орчуулан эмхэтгэсэн: Н.Халиун
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.