Дүрс бичлэгийн “YouTube” хостинг ойрын үед богино дүрс бичлэгийн “YouTube Shorts” бичлэгийг АНУ-д нэвтрүүлэхээр зэхэж байна.
Өдгөө энэхүү үйлчилгээ зөвхөн Энэтхэг улсын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа ба удахгүй бета хувилбарыг АНУ-д өргөжүүлэн, илүү олон хэрэглэгчдэд энэхүү үйлчилгээг хүргэхээ болно гэж “YouTube” сайт дээр мэдэгджээ.
“YouTube” богино хэмжээний дүрс бичлэгийн шинэ үйлчилгээг нэвтрүүлэх гэж буй тухай өнгөрсөн оны есдүгээр сард мэдэгдэж байжээ. Одоогийн байдлаар, “YouTube Shorts”-ын хандалт өдөрт 3.5 тэрбумд хүрч байна. “YouTube Shorts” 15 секундийн дүрс бичлэг хийж, оруулах боломжтой аж.
Богино хэмжээний дүрс бичлэгийн үйлчилгээгээр Хятадын “ByteDance” компанийн “TikTok” сүлжээ илүү дэлгэрчээ. Мөн “Instagram”, “Snapchat” нийгмийн сүлжээ мөн ийм төрлийн үйлчилгээ танилцуулаад байгаа билээ.
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.