Хонконгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Лам Хонконгт зөвшөөрөл авсан “COVID-19”-ийн эхний вакцин болох “Sinovac Biotech” компанид үйлдвэрлэсэн вакциныг хийлгэнэ гэдгээ мэдэгджээ.
К.Лам Хонконгт зөвшөөрөгдсөн эхний вакциныг тариулна гэдгээ өмнө нь амласан бөгөөд пүрэв гарагт нийгмийн сүлжээний хаягаараа дамжуулан ийнхүү мэдэгдсэн байна. Хонконг “Sinovac”-ийн вакцины нэг сая тунг баасан гарагт хүлээн авах ажээ.
Хонконгийн Засгийн газар шинжээчдийн ажлын хэсгийн зөвлөсний дагуу пүрэв гаргийн өглөө “Sinovac”-ийн вакцинд онцгой байдлын үед ашиглах зөвшөөрөл олгожээ. Хонконг уг вакцинаас 7.5 сая тунг авахаар тохиролцсон байна.
Хонконг оршин суугчдаа үнэ төлбөргүйгээр вакцинжуулах хөтөлбөрөө энэ сарын 26-нд эхлүүлж, эхний ээлжид эмнэлгийн ажилтнууд, өндөр настнуудыг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.