Их Британи, Канад Мьянмарт цэргийн эргэлт хийсэн генералуудын эсрэг хориг арга хэмжээ авчээ

Их Британи, Канад Мьянмарт цэргийн эргэлт хийсэн генералуудын эсрэг хориг арга хэмжээ авчээ

Их Британи, Канад Мьянмарт цэргийн эргэлт хийсэн генералуудын эсрэг хориг арга хэмжээ авч буйгаа пүрэв гарагт мэдэгдлээ. Их Британийн Засгийн газар Мьянмарын Батлан хамгаалахын сайд Мья Тун Оо, Дотоод хэргийн сайд Со Хтут болон түүний орлогч Тан Хлаинг нарын хөрөнгийг царцааж, хилийн хориг тавьжээ.

Мөн Канадын эрх баригчид Мьянмарын Батлан хамгаалах, Дотоод хэргийн сайд тэргүүтэй есөн албан тушаалтныг хар жагсаалтад оруулж, Канад дахь хөрөнгийг нь царцаахаар болжээ. АНУ-ын хувьд Мьянмарт хоёрдугаар сарын 1-нд цэргийн эргэлт хийсэн удирдагчдын эсрэг хэдийн хориг арга хэмжээ авсан юм.

Канадын Гадаад хэргийн сайд Марк Гарногийн мэдэгдсэнээр, Оттавагийн шийдвэр нь Мьянмар дахь ардчиллыг “үл тоомсорлосон” цэргийнхний эсрэг авч буй “нэгдсэн хариу арга хэмжээний” бүрэлдэхүүн хэсэг ажээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Мьянмарт эсэргүүцсэн жагсаал лхагва гарагт 12 дахь өдрөө үргэлжилж байна. 2021-02-18

Дэлхийд цахим худалдааны хөгжлийн түвшнээр Швейцар улс тэргүүлж байна. 2021-02-18

“Торгоны зам-2021” олон улсын авто ралли уралдаан ОХУ, Монголын нутаг дэвсгэрт зохион байгуулагдахаар болж байна. 2021-02-18

YouTube богино дүрс бичлэгийн “Shorts” үйлчилгээг гаргана 2021-02-18

Үлэг гүрвэлүүд солир бус сүүлт одны улмаас мөхсөн байж магадгүй 2021-02-18

Их Британи, Канад Мьянмарт цэргийн эргэлт хийсэн генералуудын эсрэг хориг арга хэмжээ авчээ 2021-02-19

Токиогийн Олимпыг зохион байгуулах хорооны шинэ тэргүүнээр Хашимото Сэйког томилжээ. 2021-02-19

Илон Маск дахин дэлхийн хамгийн баян эрхэм болжээ 2021-02-19

Кэрри Лам “Sinovac”-ийн вакцин хийлгэнэ 2021-02-19

АНУ-д эрс хүйтэрсний улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ 2021-02-19

НАСА-гийн хөлөг Ангараг гараг дээр түүхэн буулт хийлээ 2021-02-19